НҮБ-ын Ерөнхий Асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс ахмадын баярыг тэмдэглэсээр ирсэн.

Өнөөдөр дэлхий дээр 60аас дээш насны 700 сая хүмүүс амьдарч байна. 2050 гэхэд энэ тоо 2 тэрбумд хүрэх бөгөөд тэр үед дэлхийн хүн амын 20 гаруй хувийг 60 –аас дээш насныхан эзлэх юм байна. Өндөр настануудын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд Ази тив нь өндөр настай хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүн байрыг эзэлж байна. Үүнтэй уялдуулан өндөр настануудад тулгарч буй асуудлуудад илүү анхаарал хандуулах хэрэгцээ шаардлага нэмэгдсээр байна. Түүнчлэн өнөөгийн нийгэм дэх ахмад хүмүүсийн гүйцэтгэх үүрэг оролцоо, хувь нэмэр их байгааг бид мэднэ. Энэ жил хүний эрхийн тунхагийг баталсаны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан 2018 оны ахмадын өдрийг “Ахмадуудын хүний эрхийг хамгаалах нь” уриан доор тэмдэглэхээр болсон байна.

2018 оны 9-р сарын 27-ны Пүрэв гарагт Дашням, Балжинням давхацсан билгийн тооллын 17-ны билэгт сайн өдөр, ахмадын баярыг угтаж, МБОИЗ-ийн тэргүүн, ажлын албанаас ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Энэ жил МБОИЗ-ийн хувьд 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх түүхэн цаг хугацаа билээ.

 

 

 

 

 

МБОИЗ-ийн тэргүүн Б.Эрдэнэ Ч.Азар, И.Баасанжав, О.Нарангэрэл, Я.Дашжамц, Н.Баасанжав, М.Жамбаа, Б.Дүгэржав, Г.Чагнаадорж, Ц.Батбаяр, А.Мядагмаа, Б.Баттогтох зэрэг ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, ахмадын баярын мэндчилгээ дэвшүүлэн урт удаан нас, эрүүл энхийг хүслээ.

МБОИЗ-оор овоглосон буурлууд маань хийсэн бүтээсэн арвинтай, хийх хүслээр дүүрэн явж, байгаль дэлхийгээ хайрлах үйлсэд бидэнтэйгээ мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байна.