2018 оны 10-р сарын 3-ны өдөр ЦУНБХТөвийн байранд Мөнгөн усны чимээгүй аюул-Минаматагийн конвенци үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Мөнгөн уснаас болж  хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд маш ноцтой хор хөнөөл учруулдаг мөнгөн усны эмгэнэлт түүхэн сургамж болсон дэлхий нийтийг түгшээсэн өвчин Япон Улсад гарч, түүний эсрэг арга хэмжээ авч эхэлсэнээс хойш 50 гаруй жил өнгөрсөн боловч хор уршиг нь одоо хүртэл арилаагүй байна.

НҮБ-ийн Байгаль Орчны хөтөлбөрийн Удирдах Зөвлөлөөс 2009 оны 2 дугаар сарын 20ны өдөр гарсан 2/25 тоот шийдвэрийн дагуу 2013 оны 1 дүгээр сарын 19ны өдөр Дэлхийн 147 улс орон Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийн эх бичвэрийг боловсруулан байр сууриа нэгтгэсэн. Конвенцийн зорилго нь хүний үйл ажиллагааны улмаас ууссэн мөнгөн усны ялгарал, бохирдлоос хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг олон улсын болон үндэсний хэмжээнд зохицуулахад чиглэгддэг.

Монгол Улс мөнгөн усны хэрэглээг бууруулах, бүрмөсөн хориглох, ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах, хүрээлэн буй орчин, хөрсийг бохирдуулахгүй байхүүднээс Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийг соёрхон батлах тухай” хуулий батланхэрэгжүүлж эхэлсэнээр Ази тивээс уг конвенцид нэгдсэн анхдагч улсуудын нэг болсон, гишүүн орны хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн , Засгийн газрын гишүүн, Байгаль орчин , аялал жуулчлалын сайд Н. Цэрэнбат , Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Масато Такаока, Япон улсын “Дэлхийг ногооруулах холбоо”-ны гүйцэтгэх захирал Янагида Коичи, Байгаль орчны ахмад ажилтан Ш. Дагва, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн орчны эрүүл мэндийн чиглэлийн зөвлөх Н. Сайжаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын орон тооны бус зөвлөх Д. Дамдин нар үг хэллээ.

Мөнгөн ус нь агаар мандлаар хол зайд дамждаг, хүний хүчин зүйлийн нөлөөгөөр байгаль орчинд ялгарч, цаашид задрахгүйгээр үлддэг, экосистемд биохуримтлал үүсгэх чадвартай, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд үлэмж сөрөг нөлөө үзүүлдэг. Мөнгөн усыг анх 1950 онд Африкд алт угаах зорилгоор ашиглаж эхлэсэн ба үүнээс хойш 300 мянган тонн орчим мөнгөн ус хэрэглэжээ.

Байгаль орчин, хүн ардынхаа эрүүл аюулгүй, химийн бодисын бохирдолгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, мөнгөн уснаас үүссэн онц аюултай энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, сургамж авах зорилгоор БОАЖЯ-наас санаачлан Япон улсын “Дэлхийг ногооруулах холбоо”-той хамтран энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнгийн зорилго бол мөнгөн усны хор хохирол ямар аймшигтай юм бэ гэдгийг олон нийтэд ойлгуухад чиглэж байна. Үзэсгэлэн 2018 оны 10 дугаар сарын 3-наас 12 дугаар сарын 25-ныг дуустал зохион байгуулагдана.

 

 

 

 

“Монголын Байгаль орчин, аюулгүй байдлын төв” ТББ-ын хээрийн судалгааны баг 2017 оны 6 дугаар сарын 23-ний өдөр УБ хотын төв хэсэгт орших худалдаа үйлчилгээний “Урт цагаан” цогцолборын дотоод орчинд хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой, аюултай мөнгөн ус бодисын ашиглалт бий эсэхийг тодорхойлох ажлыг мөнгөн усны агаар дахь агууламжийг хэмжигч Jerome® J405 багажийг ашиглан хийсэн байна. Хэмжилтийн үр дүнд  Үйлчилгээний барилгын хэмжээнд нийт 78 удаа агаарын дээж соруулснаас хамгийн их агууламж нь 22,51 μg/m3, дундаж нь 3,40 μg/m3 байсан бөгөөд нийт хэмжилтийн 54 хэмжилт буюу 69.2%-д агаар дахь мөнгөн усны агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжинд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй хэмээн заасан 0.2 μg/m3 босго утганаас 2.8 – 112.5 дахин их байна.

 

 

 

 

 

 

Алт хайлуулах цех, алт мөнгөний дарханы газруудын ажиллагсад болон тэнд үйлчлүүлэгсэд, ойр орчмын оршин суугчид мөнгөн усны уур бүхий агаараар амьсгалах, мөнгөн усны уур шингэсэн хоол хүнс хэрэглэх замаар эрүүл мэндээрээ хохирох магадлал их өндөр байна. Монгол улсад 2008 оноос хойш уул уурхайд хэрэглэхийг хориглосон мөнгөн усыг ашигласнаас үүдэлтэй гэж үзэж байна. Мөнгөн усаар ялгасан алтыг эдгээр цехүүдэд хайлуулах явцад мөнгөн ус завсарын бүтээгдэхүүн болон ялгарч, дотоод агаарын орчинг бохирдуулагч болж байна.