МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ ТӨГӨЛТЭЙ БОЛЛОО

0
256

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гаргасан зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт бүх нийтээрээ мод тарьдаг уламжлалт үндэсний өдөр болсон билээ. Энэ удаагийн намрын мод тарих өдөр 10 дугаар сарын 13 ны өдөр тохиосон.
МБОИЗ-ийн гишүүн Туулын хар шугуй ТББ нь Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн 10 жилийн ойг угтаж 2018 оны 05-р сарын 12-15 ны хооронд 3 хоногийн турш Сонсголон, Туул голын дагуу 5 га талбайн хогийг цэвэрлэж, 120 ширхэг бургас мод, 340 ширхэг улиас мод тарьсан. Энэхүү ажлаа үргэлжүүлэх зорилгоор 2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН 14 ний Ням гарагт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт МБОИЗ-ийн гишүүдээ уриалан мод тарилаа.

 

 

 

 

МБОИЗ-ийнхөн ХУД-ийн 9-р хороонд мод тарьж МБОИЗ-ийн нэрэмжит төгөл байгуулах ажлын эхлэлийг тавьлаа. Жил бүр бид төгөлөө өргөжүүлж, модоо ургуулах болно. МБОИЗ-ийн нэрэмжит төгөл байгуулан, 10 жилийн ойн дурсгалын бичвэр хийхэд хамтран ажилласан МБОИЗ-ийн Ажлын алба ХУД-ийн 9-р хорооны иргэдийн бүлэг, Баярсайхан Тэргүүнтэй СХД-ийн иргэдийн бүлэг, З.Доржпалам тэргүүнтэй Туулын хар шугуйг сэргээх” ТББ-ын хамт олон, Б.Дүгэржав тэргүүнтэй “Байгаль орчин хамгаалах сэргээх Гацуурт холбоо” ТББ-ын хамт олон, соёл угсаатны зүй, буддын гүн ухаан, зурхай судлаач П.Сүхбат тэргүүнтэй Монгол үндэсний уламжлалт зан үйлийн өргөө ТББ-ын хамт олон, А.Оюунчимэг тэргүүнтэй Булаг шанд гол мөрний эх хамгаалах сан ТББ, МБОИЗ-ийн хяналтын зөвлөлийн гишүүн Төмөрмөнх, Монголын эрэгтэйчүүдийн холбооны УЗ гишүүн, МБОИЗ-ийн ногоон парламентын тэргүүлэгч гишүүн М.Чинзориг, МБОИЗ-ийн гишүүн Х.Чулуунбаатар, МБОИЗ-ийн төслийн нэгжийн захирал Б.Баттогтох болон 9-р хорооны хүүхэд залуучуудад талархал илэрхийлье.

 

 

 

 

Лусаа аргадан сан тавьж, цагаан өвгөн гэнэт залран гарч ирсэн “СЮРПРИЗ нь хурсан олон түмнийг цэнгүүлж чадлаа. Энэхүү “СЮРПРИЗ-ийг Б.Дүгэржав болон лам П.Сүхбат нар өргөн барилаа. “Монголын үндэсний уламжлалт зан үйлийн өргөө”ТББ нь Монголын үндэсний уламжлалт зан үйл, өвөг дээдсээс уламжлан ирсэн өв мэдлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, өвлүүлэн үлдээх ажлыг хийхээс гадна байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулдаг. Тухайлбал, Чингэлтэй хайрханд тарьж ургуулсан мод бут 16500 болсон бөгөөд 2017 онд 1500 орчим нарс модны суулгацыг тариад байна.
Б.Дүгэржав тэргүүнтэй “Байгаль орчин хамгаалах сэргээх Гацуурт холбоо ТББ-оос “НОГООН ХӨГЖИЛ-ЦЭВЭР АГААР НЭГ МОД хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн нь өнөөдөр МБОИЗ-ийн төгөл байгуулахаас гараагаа эхлүүллээ.
Дэлхийн хөгжил өсөн нэмэгдэхийн хэрээр байгалийн орчин хүний шууд болон шууд бус үйл ажиллагааны нөлөөгөөр унаган төрхөө алдаж байгаа билээ. Хүн, ургамал, ан амьтан, ус, агаар бичил биетэн гээд байгалийн бүх баялаг ой модноос хамааралтай. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ.

 

 

 

 

 

Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэдэг, мод нь дуу чимээ намсгахын дээр зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг, модны навч нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгчийг ялгаруулдаг, тухайлбал: 1га ойн талбай 1 цагийн дотор ойролцоогоор 8кг буюу 180 орчим хүний ялгаруулсан нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн авдаг, мод нь фитонцид /өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис/ ялгаруулдаг, тухайлбал: нэг га навчит ой 3кг, шилмүүст ой 5кг байх жишээтэй, мод нь хөрс хамгаалдаг байна.

“НЭГ МОД ТАРИВАЛ ЭНЭ НАСНЫ БУЯН, ХОЁР МОД ТАРИВАЛ ХОЙД НАСНЫ БУЯН