Улаанбаатар хотын хөрс, ус, агаарын бохирдолын талаар ярилцлаа

0
176

2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр “Монголын Экологийн форум-2018” арга хэмжээг “Монгол Мөрөөдөл” клубээс санаачлан “Улаанбаатарын ус, “Улаанбаатарын агаар”, “Улаанбаатарын хөрс” гэсэн үндсэн гурван сэдвээр нийслэл хотын өнөөдрийн болон ойрын тулгамдсан асуудлыг хөндөн чууллаа. Форумыг  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад хүн бүр “ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХ-ийг уриаллаа.

 

 

 

 

 

Форумд БОАЖЯ болон ХААН банк дэмжин оролцож буй ч Монголын Байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо, Монголын Байгаль орчны иргэний зөвлөл, “Нутгийн шийдэл”, “Утааны эсрэг ээж аавуудын холбоо зэрэг байгаль орчны чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллага ТББ-ууд түлхүү цуглаж экологийн асуудлыг хэлэлцлээ.

Энэ удаагийн арга хэмжээг зөвхөн байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудаас гадна иргэд, иргэний хөдөлгөөнийнхнийг бодлого боловсруулагч төрийн байгууллагынхан, шийдвэр гаргагчдын хамт олон нийтийн дунд “Ногоон хонх” цохиж агаар, орчны бохирдлын эсрэг буюу утааны эсрэг бүгдээр тэмцэхэд уриалан дуудаж байгаа гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.

Улаанбаатар хотын усны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хороонд хоёр дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шийдэл ба НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн оролцоо сэдвээр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Даниела Гашпарикова, Хөрсний бохирдлыг хэрхэн бууруулах талаар Жорлонгоо өөрчилье багийн ахлагч Ц.Оюунгэрэл нар илтгэл тавьлаа.

 

 

 

 

 

 

Форумын үеэр “Монгол базальт, “Атмор зэрэг компаниудын санал болгож буй  дулаалга, халаагуур, агаар шүүгч гэх мэт бараа бүтээгдэхүүн болон агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах эко жорлон бусад шийдлүүдийг харуулсан үзэсгэлэн гарлаа.

 

 

 

 

 

 

 

Монголын экологийн форумын гол онцлог нь хэлэлцүүлгийн үеэр асуудал биш зөвхөн шийдэл, үр дүн, тооцоо судалгаанд үндэслэн Улаанбаатар хотын ус, хөрс, агаарын асуудлыг ярилцсан юм. Зохион байгуулагчдын зүгээс Форумын үр дүнд гарсан шийдэл, санал санаачлагуудыг нэгтгэн уриалга гаргах юм байна.