“НӨХӨН СЭРГЭЭЛТ-2024” АРГА ХЭМЖЭЭГ БОАЖЯ, ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан 2020 оны 02-р сарын 26-ны өдөр Экологийн цагдаагийн албаны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар байгаль орчноо хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлд хамтран ажиллах, иргэдэд экологийн боловсрол олгох, байгальд ээлтэй амьдрах талаар мэдээ, мэдээлэл тогтмол хүргэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцсон юм. МУ-ын Засгийн газар 2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайд нөхөн сэргээлт хийх ажил тусгагдсан. Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 гаруй мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа бөгөөд БОАЖЯ, ЭЦА хамтран “Нөхөн сэргээлт” 2024 арга хэмжээг энэ онд зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Эх сурвалж: mne.mn