Эдүгээ цагийн ээж, аав нард дайх гутгаар үг-3

0
122

Эрхэм та бүгд агаар цэвэр хэмээн аль нэг ойн зах бараадаж очдог байж таарна. Хүүхдүүдээ дагуулаад, ой руу хэдхэн зуун метр алхаарай. Мэдээж хэрэг, ийш тийш нүдээ нээж, бас ажиглаарай. Амьтад биднээс илүү сэрэмжтэй, бас эртэч тул та бүгдээс өмнө бэлчээрт гарсан байж мэднэ. Ер нь амьтдыг биеэр нь харах боломж хомс доо. Тэгэхээр, хоргол, баас, ул мөрөөр нь хэн энд байсныг төвөг үгүй мэдэх боломжтой. Умардын ойд өхөөрдөм бяцхан хүүхдээ дагуулаад, ойд очлоо. Юун тухайд хэлэх вэ. Мэдээж, тэдэнд цаснаа буй мөр унших тухайд эрхэм та хэлж таарна. Умардын ойд шилмүүс элбэг унах тул бор гөрөөс тэнд хонуур хэвтэр орхижээ. Аан бас, хэрэм гэгч бас хүн цөлмөөгүй орхисон хуш модны самар цөмөж, сайхан энерги авчээ. Бас самарч шаазгай, ятга шаазгай зөөж, өвлийн үүцээ бэлтгэжээ. Мэдээж хэрэг, баавгай, зэрлэг гахай, ойн булга гээд олон амьтад самар их ургасан жил бөөн баяр болно. Ой руу та ороод, хүүхэд дээ энийг хараа! Энэ юу вэ гээд л асуу тэд танд гайхалтай хариулт хэлэх биз ээ. Дэлгэсэн дүрс бол: бор гөрөөсний хонуур хэвтэр, хоргол, хэрэм цөмсөн хушны боргоцой, таваар багцалсан хушны шилмүүс, хушны самар, түүнийг зөөдөг бас идэшлэдэг шувууд болох самарч болон ятга шаазгай гэх мэт. Умардын ойг тэд ургуулдаг юм шүү дээ. Бага баян, 2023 оны өвөл Эх сурвалж: Batsaikhan Nyamsuren 

May be an image of bird
May be an image of pine marten, deer, tree and ski slope
May be an image of tick, pine marten, measuring stick and text
May be an image of bird