Ургамал чимээ гаргадаг уу?

0
64

Ургамал стресст орсон мөн таслуулах үедээ дуу чимээ гаргадаг.

Ургамал чимээгүйхэн зовдоггүй. Харин цангаж, стресст орсон үедээ ургамал ” агаарын дуу чимээ” гаргадаг гэж Cell1 сэтгүүлийн дугаарт нийтэлжээ.

Ус дутагдсан болон ишийг нь огтолж тайраад удаагүй байгаа ургамлууд цагт ойролцоогоор 35 дуу чимээ гаргадаг болохыг олж тогтоожээ. Харин сайн усалж, ишээ огтлуулж таслуулаагүй ургамлууд илүү нам гүм бөгөөд цагт нэг л дуу чимээ гаргадгийг тогтоосон байна.

Цангасан ургамлын чимээ шуугиан огт сонсогддоггүй байж магадгүй ч энэхүү дуу чимээ нь хэт авианы 20-100 килогерц орчим байдаг гэнэ. Энэ нь харьцангуй өндөр дуу чимээ тул цөөхөн хүн сонсох боломжтой гэсэн үг юм. Түүнчлэн зарим амьтад ч мөн сонсож чадна. Сарьсан багваахай, хулгана, эрвээхэйнүүд ургамлын дуу чимээгээр дүүрэн ертөнцөд амьдрах боломжтой бөгөөд өмнө нь тус багийн хийсэн судалгаагаар ургамал амьтдын чимээнд хариу үйлдэл үзүүлдэг болохыг тогтоожээ.