Цэвэр хөгжлийн механизм гэж юу вэ?

Цэвэр хөгжлийн механизм (ЦХМ) нь аж үйлдвэр хөгжсөн орнуудаас хөгжиж буй орнууд дахь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслүүдөд хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож буй Киотогийн протоколын ялгарлын арилжааны гурван механизмын нэг нь юм. ЦХМ нь хөгжиж буй орнуудын кредитийг Киотогийн протоколын хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх зорилго бүхий улс орнуудад шилжүүлэх боломж олгодог механизм юм. 

Цэвэр хөгжлийн механизм нь дараахь 3 зорилгыг агуулдаг. Үүнд:
 

  • Уур амьсгалын өөрчлөлтийн явцыг удаашруулах санаачлагыг дэмждэг хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжлийн ололт амжилтыг дэмжих
  • Киотогийн протоколд тусгасан нийт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтын биелэлтэнд хувь нэмэр оруулах
  • Аж үйлдвэр хөгжсөн орнуудыг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтдоо хүрэхэд нь тус болох.

Мөн ЦХМ нь хөгжиж буй орнуудыг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой санаачлагуудад өргөнөөр оролцоход нь дэмжлэг үзүүлэхээс гадна шинэ хөрөнгө оруулалт, шинэ цэвэр технологийн ашиг тусыг хүртэх боломжийг олгодог юм.

ЦХМ-д ЦХМ-н Гүйцэтгэх зөвлөлөөс (ЦХМ ГЗ) хяналт тавьж, Нэгдсэн үндэсний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь  конвенцын (НҮБУАӨХК) Талуудын бага хурлаас удирдамжаар хангадаг.