Хүлэмжийн хийнүүд, тэдгээрийн эх үүсвэрүүд


Нарны дулаан дэлхийн атмосферт нэвтэрч, нэг бол газар болон далайд шингэж, үгүй бол сансар руу эргээд ойдог. Манай гаригийн атмосфер нь усны уур (H20), нүүрсхүчлийн хий (CO2), (N0x) болон метан зэрэг байгалийн хийнүүдээс бүрддэг.

Эдгээр хүлэмжийн хийн эх үүсвэрүүдийг үзүүлвэл:

Түүнчлэн хотжилт, ой цэвэрлэх, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, нийлмэл хийн ялгарал, карбонд суурилсан түлшний шаталтаас ялгарсан хий зэрэг хүний хүчин зүйлээр үүссэн хийнүүд атмосферийн химийн найрлагат нөлөөлдөг. Хүмүүс ихээхэн хэмжээний хүлэмжийн хийг атмосферт илгээдэг бөгөөд тэдгээр нь атмосфер дахь дулааныг тогтоон барих чадавхийг нэмэгдүүлж, атмосферийн нийт температурыг нэмэгдүүлэх үндэс болдог.

Хүлэмжийн хийнүүд нь байгаль дээр оршин байдаг. Гэхдээ дэлхий дээрх тээврийн хэрэгслүүд, үйлдвэрлэл, болон дулааны үйлдвэрлэлд шаардагдах эрчим хүчний  85% -г бий болгодог карбонд суурилсан түлшний шаталтаас үүсэх хийнүүд нь тэдгээр хийн концентрацийг өндөр хэмжээнд хүргэдэг байна. Дэлхийн хүн ам 2060 он гэхэд одоогийнхоос 6 тэрбумаар нэмэгдэн 10 тэрбумд хүрч, тэдний 75% нь хот суурин газарт амьдрах бөгөөд 2050 он гэхэд эрчим хүчний хэрэгцээ 3 дахин нэмэгдэнэ хэмээн тооцоолсон байдаг. 2010 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлын ихэнхийг аж үйлдвэр хөгжсөн орнуудаас бий  болгох бөгөөд хөгжиж буй орнуудын эрчим хүчний хэрэглээ дэлхийн хэрэглээний 40%-д хүртэл өснө гэж үзэж байна.