Хууль бус мод бэлтгэлийг хянах байнгын постууд ажиллаж байна

“Хууль бус мод бэлтгэхээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, хойшид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” уулзалтыг өчигдөр БОНХАЖЯ-нд  зохион байгууллаа. Энэ үеэр МХЕГ-ын Байгаль орчны Улсын хяналтын ахлах байцаагч Ч.Нямдаваагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх чиг­лэлээр ямар ажил хийгдэж байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхий­лөгчийн хууль бус мод бэлт­гэлийг таслан зогсоох чиг­лэлээр Засгийн газарт өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх зар­лигийн хүрээнд МХЕГ-аас Улсын ерөнхий байцаагчийн 05 тоот албан даалгавар, мөн хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийг МХЕГ-ын даргын тушаалаар байгуулагдан ажиллаж байна.

Энэ хүрээнд манай байгууллагаас хяналтыг тогтворжуулж, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох чиглэлээр нэлээд ажил хийсэн. Тодруулбал, аймгуудад урьдчилан сэргийлэх хяналтад актын дагуу хяналтын пос­туудыг хууль бус мод бэлт­гэл гарах нөхцөл бүхий эгзэгтэй цэгүүдэд тогтмол ажиллуулсан.

-Эдгээр постууд ажиллаж эхэлсэнээр хууль бус мод бэлтгэлтэй холбоотой зөрч­лийн илрүүлэлт хэр сайжирсан бэ?

-Эдгээр постууд ажиллаж эхлээд 148 зөрчил илрүүлж, 82.2 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Түүнчлэн 11.7 сая төгрөгийн нөхөн төлбөр, 672 куб метр мод модон материал, хоёр автомашин, долоон хөрөө хураасан. Мөн энэ хүрээнд 20 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж,  шалгуулахаар цагдаагийн бай­гууллагад шилжүүлсэн. Эд­гээрийг 2013 оны зөрчилтэй харьцуулахад өнгөрсөн жил хяналтын постуудыг тогт­мол ажиллуулсанаар зөрчил ил­рүүлэлтийн байдал хоёр дахин нэмэгдсэн гэсэн статистик су­далгаа гарсан. Өөрөөр хэлбэл, 2013 онд 1012 зөрчил илэрч байсан бол 2014 онд 2360 зөрчил илэрсэн байгаа юм.
 
-Энэ чиглэлээр олон ажил хийгдэж байгаа ч энэ төрлийн хууль бус үйл­дэл хийгчдийн арга улам на­рийсч байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн удирдлагууд хууль бус мод бэлтгэлд гар бие оролцдог гэсэн хардлагач байдаг. Энэ талын санал гомдол хэр их ирдэг вэ?

-Эрх бүхий албан тушаалтан хууль бус мод бэлтгэлийн чиглээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан зүйл алга байна. Гэхдээ орон нутгийн иргэдийн хурлаас гаргаж байгаа шийдвэр нь хуульд нийцэхгүй байх тохиолдол байдаг. Тухайлбал, арчилгаа, цэвэрлэгээний огт­лол­тын эрхтэй мэргэж­лийн байгууллагуудад үйлд­вэр­лэ­лийн зориулалтар мод бэлтгэх эрх олгоод тухайн жилд бэлт­гэх хуваарийг баталж байх жишээтэй. Мөн аймаг, орон нутгийн иргэдийн хурал нь орон нутгаасаа мод, модон материал гаргахгүй байх зэрэг шийдвэрүүд нь цаагуураа  хууль бус мод бэлтгэхэд тус дөхөм болоод байгаа юм.

-Энэхүү хууль бус шийд­вэрүүдэд ямар нэгэн арга хэмжээ авсан уу. Тухайлбал, аль аймагт ийм шийдвэр гаргаад байгаа юм бэ?

-Тухайн шийдвэрүүдийг бид хүчингүй болгохоор холбогдох газруудад нь хандаад байгаа. Хууль бус шийдвэрлэлт гаргаад байгаа аймгуудын тухайд Сэлэн­гэ аймгийн Хүдэр сум нь ир­гэ­дийн хурлаараа ар­чилгаа, цэ­вэр­лэ­гээ­ний огт­­лолтын эрхтэй мэргэж­лийн байгууллагуудад үйлд­вэр­лэлийн зориулалтар мод бэлтгэх эрх олгосон байсныг илрүүлсэн.

-Цаашдаа хууль бус мод бэлт­гэлийг бууруулахад ямар ажил хийвэл таслан зогсоох бо­ломж­той гэж харж байгаа вэ?

-Иргэдийн оролцоог хууль бус мод бэлтгэлийн хяналтад татаж оролцуулах зайлшгүй шаардлагатай байгаа. Тухайн орон нутагт амьдардаг иргэ­дийн өгсөн үнэн зөв мэдээл­лийг урамшуулах чиглэлээр оролцуулж болох юм. Түүнчлэн хууль бус мод бэлтгэл гарч болох эрсдэлтэй хэсгийг эзэн­тэй болгох хэрэгтэй. Аймаг орон нутгийн ногоон бүсүү­дийг ойн нөхөрлөлүүдэд гэрээ­­гээр эзэмшүүлэн хамгаалуу­лах нь хамгийн чухал асуудал гэж ойлгож байгаа.

Мөн хяналтыг тогтворжуулах зэрэг ажлыг хийж чадвал хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох бүрэн боломжтой. Энэ талын шийдэх гарцыг хамтдаа хайх зорилго бүхий өнөөдрийн уул­залтаар БОНХАЖ-ын сай­дын албан даалгавар гаргуулахаар шийдвэрлэж байна. Тодруулбал, аймаг,  нийслэл, сум дүүргийн Засаг дарга, аймгийн Байгаль орчны газрууд, бусад төрийн байгууллагууд,  байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад хандсан албан даалгавар гаргахаар шийдвэрлэсэн.

Эх сурвалж: www.mminfo.mn