БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН АЛБАН ДААЛГАВАР

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН

АЛБАН ДААЛГАВАР

 

2015 оны ...... дүгээр сарын ... өдөр

 

                                                Дугаар ....

                                                       Улаанбаатар хот

Хууль бус мод бэлтгэлээс урьдчилэн сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.1, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.1, 1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 48 Зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор ДААЛГАХ НЬ:

Нэг. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт:

1. Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зөвлөлийн бүрэлдэхүүний 20 хувиас доошгүйг төрийн бус байгууллагын оролцоотойгоор Засаг даргын захирамжаар шинэчлэн байгуулж, тус зөвлөлийн 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, төсвийг баталж хэрэгжилтийг хангаж ажиллах, тайланг улирал бүр сайдын дэргэдэх хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг удирдан зохион байгуулах зөвлөлд ирүүлэх,

2. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр хяналт шалгалт хийх хуваарь гаргаж хуваарийн дагуу хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулж гарсан зөрчил, дутагдлыг цаг тухайд нь арилгуулж байх,

3. Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, тус ажилд төрийн бус байгууллага, нөхөрлөл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллах,

  4. Мод, модон материалыг урьдчилан мэдээлэх тусгай хяналтын пост бүхий төв замаар тээвэрлүүлэх, хяналтын постоор дамжин өнгөрч байгаа мод, модон материал тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлийг бүртгэдэг тогтолцоог бий болгох,

  5. Аймаг, сум, нийслэлээс гарч, орох гол замуудад 24 цагийн ажиллагаатай хяналтын пост байгуулан ажиллуулах, тэдгээрийг болон мод, модон материалын захуудыг камержуулах ажлыг зохион байгуулах.

6. Засгийн газрын 2014 оны 30 дугаар тоот тогтоолоор батлагдсан ойн цэвэрлэгээ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах замаар түлшний мод нийлүүлэлтийг нэмэгдүүлэх,  

7. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх зорилгоор хөдөлгөөнт эргүүлийн сүлжээг цагдаа, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн оролцоотойгоор тогтмол зохион байгуулж ажиллуулах,

8. Аймаг, нийслэлд Ерөнхийлөгчийн 2014 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 48 дугаар зарлигийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг ойн мэргэжлийн байгууллага, төрийн байгууллага, ойн нөхөрлөл, иргэдтэй хамтарч зохион байгуулан мэдээллийг ил тод болгох арга хэмжээ авах,

9. Ойн нэгж, сум, сум дундын ойн ангийг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдгээрийг хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулах,

10. Орон нутагт шахмал түлшний үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах,

Хоёр. Сум, дүүргийн Засаг дарга нарт, аймгийн Байгаль орчны газарт:

1. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж хяналт, шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулах,

2. Сумын төвүүдэд мод, модон материалын төвлөрсөн захыг нээж ажиллуулах, модны захыг бичлэг хийх боломжтой камераар тоноглох, өөр аймаг, сум руу тээвэрлэгдэж байгаа мод, модон материалыг зөвхөн энэ модны захаас гаргадаг нөхцлийг бүрдүүлж ажиллах, ингэснээр мод модон материалын гарал үүслийн гэрчилгээг нэг цэгээс олгох үйлчилгээг нэвтрүүлэх,

3. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр сайн дурын бүлэг байгуулж ажиллуулах асуудлыг дэмжих, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажилд, иргэн нөхөрлөл, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх,

4. Ойн санг нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлэх талбайн хэмжээг нэмэгдүүлэх, ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах,

5. Ерөнхийлөгчийн 2014 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 48 дугаар зарлигийг сурталчилах, хэрэгжүүлэх ажлыг ойн мэргэжлийн байгууллага, төрийн байгууллага, нөхөрлөл, иргэдтэй хамтарч зохион байгуулан мэдээллийг ил тод болгох арга хэмжээ авах,

6. Аж ахуйн нэгж, байгууллагын бэлтгэх болон бэлтгэсэн модны хэмжээг ил тод болгох,

7. Мод бэлтгэсэн аж ахуйн нэгж, нөхөрлөлийн өөрийн хөрөнгөөр ойжуулалт хийсэн байдлыг шалгах, хийгээгүй тохиолдолд нөхөн тариулах, шаардлагатай бол мэргэжлийн байгууллагын эрхийг цуцлах арга хэмжээ авах,

 

Гурав. Ойн бодлого, зохицуулалтын газарт:

1. Ойн мэргэжлийн байгууллагыг итгэмжлэх, тэдгээрийн бүтээгдэхүүнийг гэрчилгээжүүлэх ажлыг 2015 онд багтаан эхлүүлэх,

2. “ Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах,

3. Ойн тухай хууль тогтоомж, түүний дотроос хууль бус мод бэлтгэлд ногдуулах хариуцлагын заалтыг телевиз, сонин хэвлэлээр байнгын булан гарган сурталчилах, ойн тухай хуулийн 47 дугаар зүйлээр шторк хийж сурталчилах ажлыг зохион байгуулах,

4. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч удирдлагаар ханган, гүйцэтгэлийн биелэлтийг гаргах, тайлагнах ажлыг зохион байгуулах,

5. МХЕГ, ЦЕГ, төрийн бус байгууллагуудыг оролцуулан “Хяналт” нэгдсэн арга хэмжээг улирал бүр зохион байгуулах,

6. Сум, суурин газарт модоор нэгдсэн халаалтаа шийддэг аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг гаргаж тэдгээрийг мод орлох түлшээр хангах асуудлыг судлан шийдвэрлэх,

Дөрөв. ЦЕГ, МХЕГ-ын дарга нарт:

1. Өөрийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд ажлын удирдамжийн дагуу хяналт, шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулж байх,

2. Хууль бус мод бэлтгэлтэй холбоотой мэдээ, тайланг улирал бүрийн эхний 10 хоногт багтаан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд ирүүлж байх,

3. Битүү тэвштэй ачааны машинаар мод тээвэрлэхийг хориглох арга хэмжээ авах,

4. Олон нийтийн болон экологийн цагдааг хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхэд оролцуулах ажлыг зохион байгуулах,

5. Шаардлагатай газар пост ажиллуулах, мэргэжлийн хяналтын байцаагч нарыг пост дээр ээлжээр тасралтгүй ажилладаг журамд шилжүүлэх,

6. 2015 оны 2 дугаар сарын 1-нээс “Хөдөлгөөнт эргүүл” хяналтыг хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулах,

 

Тав. Ойн мэргэжлийн байгууллагын дарга, захирал нарт:

1.Ойн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох, хавар, намрын хуурайшилтын үед ойд явуулах үйл ажиллагааг хязгаарлаж ой, хээрийнтүймрээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, шаардлагатай нөхцөлд Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, ойн ангийн хатуу хяналтан дор ажиллах, түймрийн аюулгүй байдлыг сайтар хангах ой хээрийг түймрээс хамгаалах талаар тодорхой ажлуудыг тогтмол зохион байгуулж ажиллах,

2. Ойд үйлдвэрлэлийн болон арчилгаа, цэвэрлэгээний огтлолтыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны “Журам батлах тухай” А-223 тоот тушаалаар батлагдсан “Ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журам”-дзаасан чиглэлийг хатуу баримтлан хийж гүйцэтгэх,

           САЙД                                            Д.ОЮУНХОРОЛ