МБОИЗ-өөс түймэрт өртсөн зүүн гурван аймгийн иргэдэд зориулан хандив өгөв

Ажлын хэсгийн ахлагч Чинзориг хандивын зар, мэдээллийг түгээж байгаа нь

Зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад гарсан  түймрээс улбаатай 40 гаруй айл өрх, 3000 гаруй мал түймэрт өртөж,  нутгийн иргэдэд их хэмжээний хохирол учирсан.

Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлөөс гишүүн байгууллагууд болон хөдөө орон нутгийнхаа салбар зөвлөлүүдийн хүрээнд нээлттэй зар тараан,  2015 оны 4 сарын 18-23-ны өдрүүдэд М. Чинзориг ахлагчтай хандивын ажлын хэсэг томилогдож, МБОИЗ-ийн ажлын албан дээр байрлан 6 хоногийн турш хандив цуглуулах ажлыг зохион байгуулав.

Иргэн Г.Оюунтуяа эд материалын хандиваа ажлын хэсгийнхэнд хүлээлгэн өгч байгаа нь

Энэ хугацаанд нийт хандивлагчидаас 450.000 төгрөгний, С.Амгаланбаатар тэргүүнтэй “Аргал төв” ТББ, Б.Түмэндэмбэрэл тэргүүнтэй “Мөнх ногоон хэрэм” ТББ, иргэн Оюунтуяа нараас хандивласан эд материалын хандивыг Нийслэлийн Онцгой Байдлын Ерөнхий газрын хүмүүнлэгийн нөөц хариуцсан мэргэжилтан, ахмад н.Бямбарагчаа, н.Сэрдамба нар болон санхүүгийн мэргэжилтнүүдэд хүлээлгэн өглөө.

ОБЕГазрын мэргэжилтэн, ажилтнууд хандивыг хүлээн авч хэрэгцээтэй хүмүүст нь цаг алдалгүй шуурхай гардуулж өгөхөө амлахын зэрэгцээ, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл болон хандивлагчид, гишүүн байгууллага, хамт олон, ажлын хэсэгт талархалаа илэрхийлж ажлын амжилт хүслээ.

Хандавлагчид:

Мөнгөн хандив өргөсөн хүмүүс:

С.Дамдинсүрэн-20 000 төгрөг

Б.Эрдэнэ-20 000 төгрөг

Хил хязгааргүй алхам ТББ-20 000 төгрөг

Хэнтий аймагийн салбар зөвлөлийн дарга Түмэнбаяр-100 000 төгрөг

БОЭМТөв Л.Долгормаа-20 000 төгрөг

Шүхэрчидийн холбоо Батбаяр-20 000 төгрөг

"Ариун суварга" ТББ Чагнаадорж-50 000 төгрөг

Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо ТББ Насанжаргал-40 000 төгрөг

Энэбиш-10 000 төгрөг

ОТХ ба ХХГМ -33 000 төгрөг

УЗ-ийн гишүүн Б.Баярмаа-15600 төгрөг 

Их бага баян шарга Л.Бор-20 000 төгрөг

М.Чинзориг-10 000 төгрөг

А.Оюунчимэг-3000 төгрөг

Г.Төмөрмөнх-5000 төгрөг

Увс аймгийн салбар зөвлөл Т.Цэцэгмаа, Халиунаа-20 000 төгрөг

Г.Хишигдорж /Дархан салбар зөвлөл/ -3000 төгрөг

Д.Лхагвадорж /Тунгаа төв/-1000 төгрөг

Б.Батхуяг-5000 төгрөг

Г.Туул /Эрин үе экологи/-20 000 төгрөг

Л.Оюунчимэг/Ирээдүй хишиг сан/-5000 төгрөг

А.Энхцэцэг /Ногоон парламентийн гишүүн/-10 000 төгрөг

Д.Сүхгэрэл /УЗ гишүүн/-17 000 төгрөг

С.Сүхбаатар /Дархан салбар/-5000 төгрөг

Б.Дүгэржав Гацуурт холбоо-1000 төгрөг

Эд материалын туслалцаа үзүүлсж хандив өргөсөн:

Иргэн Г.Оюунтуяа

"Аргаль-төв" ТББ-С.Амгаланбаатар

"Мөнх ногоон хэрэм" ТББ-Б.Түмэндэмбэрэл

Ажлын хэсгийнхэн ОБЕГазарт хандивыг албан ёсоор хүлээлгэн өгөв. 2015-04-25

Хандив өргөх ажилд идэвхитэй оролцож, хувь нэмрээ оруулсан байгууллага, хувь хүмүүст талархалаа илэрхийлье.