Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа явагдаж байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөртэй болох тухай" 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу энэ жилийн мод тарих өдөр тавдугаар сарын 9-ний өдөр тохиож байна. Зарлиг гарснаас хойш бүх нийтээр мод тарих 10 өдөр тохиосон байна. Энэ хугацаанд 2010 онд 9167 га талбайд 7689 байгууллага, 220000 иргэн, 1,754,000 ширхэг мод, 2011 онд 10927 га талбайд 4669 байгууллага, 157,000 иргэн 1,480,000 ширхэг мод, 2012 онд 8399 га талбайд 7284 байгууллага, 191,000 иргэн 1563,000 ширхэг мод, 2013 онд 6289 га талбайд 7,105 байгууллага, 150,363 иргэн 1,368,676 мод тарьсан байна. Зарлиг гарсан өдрөөс хойш давхардсан тоогоор 37,891 байгууллага, аж ахуй нэгж, 907,363 иргэн 7,365,676 ширхэг мод тарьж ургуулсан байна.

Энэ жилийн “ Нэг сая мод ургуулах” хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдах  үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, "Ойн судалгаа хөгжлийн төв" УТҮГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Монгол Солонгосын Ногоон хэрэм төсөл, Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо ТББ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Монголын ойчид, цэцэрлэгжилтийн холбоо ТББ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд  Үзэсгэлэнг 2015 оны 4 дүгээр сар 27-ны өдрийн 12:00 цагт  БОНХАЖЯ-ны дэд сайд М.Хүрэлсүх, Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, Монгол- Солонгосын “Ногоон хэрэм” төслийн ерөнхий захирал Чой Сү Жон нар нээлтийн үг хэлэн, бусад зохион байгуулан оролцогч байгууллагуудын төлөөлөгч нарын хамт тууз хайчлан үзэсгэлэнгийн арга хэмжээг албан ёсоор нээв.

Нэг сая мод ургуулах хөдөлгөөний гол зорилго нь нэг модны экологи эдийн засгийн үнэ цэнийг, иргэдэд ойлгуулахад орших бөгөөд мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус болон аж ахуй нэгж байгууллагууд оролцсон энэхүү үзэсгэлэнгийн арга хэмжээнд МБОИЗ-өөс Мөнх ногоон амьдрал ТББ, Хонгор говь ТББ, Буянт-Үйлстэн сан ТББ, Ногоон эргүүл төв ТББ, Ногоон байгууламжийг бий болгох мэргэжлийн байгууллага иргэдийн нөхөрлөл бүлгүүдийг дэмжих сан,  Байгаль орчин ногоон хөгжил нийтийн оролцоо нэгдсэн холбоо болон Хайрхан эрдэнэ сан ТББ-ууд буюу нийт МБОИЗ-өөс долоон гишүүн байгууллага уг үзэсгэлэнд өөрсдийн тарьц суулгац, үр үрсэлгээ зэргийг сурталчилан таниулах, борлуулах үйл ажиллагаанд оролцож байна.

Үзэсгэлэнгийн арга хэмжээ Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны 1-р давхарын үзэсгэлэнгийн танхимд өнөөдрөөс эхлэн 3 хоногийн турш үргэлжилэх тул та бүхэн үзэсгэлэнгийн арга хэмжээг сонирхож Монгол улсын иргэний үүргээ ухамсарлан өөрсдийн тарих модны үр үрсэлгээ, тарьц суулгацыг худалдан авахыг уриалж байна.

МБОИЗ Ажлын алба