“Сайн Дурынханы Үндэсний Зөвлөлдөх Уулзалт” болов

Өнөөдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сайн Дурын Байгууллага, Монголын Сайн Дурынханы Сүлжээ, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг, Монголын залуучуудын холбооноос хамтран “Сайн Дурынханы Үндэсний Зөвлөлдөх Уулзалт”-ыг Монгол дахь НҮБ-ын байранд зохион байгуулав.

Энэхүү уулзалт нь төр засаг, иргэний нийгэм болон сайн дурын байгууллагуудаас гадна шинээр гарч ирж буй хамтрагчид болох хувийн секторуудын төлөөлөлийг нэг дор нэгтгэсэн үйл ажиллагаа юм.

Сүүлийн жилүүдэд Монгол улсад сайн дурын ажлыг өрнүүлэх орчинг үүсгэн бүрдүүлэхтэй  холбоотой үр өгөөжтэй хэлэлцүүлэг болон хамтын ажиллагаанууд, Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар болон иргэний нийгмийн байгууллагуудын удирдлага дор амжилттай явагдаж ирсэн.

Өнөө үед Тогтвортой Хөгжлийн Зорилт / ТХЗ / дахь сайн дурын ажил, олон нийтийн оролцоо болон залуучуудын үүргийг дэмжихтэй холбоотой маш олон үр өгөөжтэй хэлэлцүүлэг явагдаж байгаа бөгөөд эдгээр нь Үндэсний түвшинд төдийгүй бүс нутаг, дэлхийн түвшинд ч явагдаж байна.

Нөгөө талаас Сайн Дурынхны Үндэсний Зөвлөлдөх Уулзалт нь сонирхолын бүлгүүдэд хөтөлбөрийн хүрээн дэх хөгжил цэцэглэлттэй мөр зэрэгцэн хөгжихөд туслах, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд ямар архам хийх хэрэгтэй тухай зөвлөмж өгөх, сайн дурын байгууллагууд хамтран ажиллахад шаардагдах нийтлэг, суурь боломжийг олгосноороо онцлог болов.

Зөвлөлдөх уулзалтын илтгэл, хэлэлцүүлгүүд нь 2015 оноос хойших Тогтвортой Хөгжлийн зорилтуудтай уялдуулан сайн дурын үйлсийг зохион байгуулах, залуучуудын оролцоо, гамшгийн эрсдлийн менежмент, байгууллага, компаний нийгмийн хариуцлага зэрэг асуудалтай холбон зохих орчинг бүрдүүлэх талаар  өрнөсөн.

Энэхүү уулзалт хэлэлцүүлэг нь засгийн газар, иргэний нийгэм болон сайн дурын байгууллагуудаас гадна шинээр гарч ирж буй хамтрагчид болох хувийн хэвшлийнхэнд ч сайн дурын ажлыг хөгжүүлэх, хөгжил өөрчлөлттэй хөл нийлүүлэх, бүтээлч санаагаар урагшлуулах, үндсэн суурь ойлголтуудыг хуваалцах боломж олгож байгаа гэдгийг зохион байгуулагчид дурдаж байв.

Сайн Дурынхны Үндэсний Зөвлөлдөх Уулзалт нь 2015 оны 6 дугаар сар 26-аас 7-р сарын 2-ны хооронд Монгол улсад зохион байгуулагдах “ Нийгтийн хөгжилд залуучуулын сайн дурын оролцоо, Зүүн Хойд Азийн Чуулга Уулзалт”-ыг угтан хийж буй үйл ажиллагаа юм.

 

2015/06/15 ( Даваа гараг)