БОНХАЖ-ийн Сайдын зөвлөлийн 5 дугаар хуралдааны мэдээлэл

Хуралдаан 2015-06-24-нл хуралдаж - асуудлыг хэлэлцэж шийдвэрүүд гаргав.

Нэг: Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх 5 журмын төсөл

1. Хаягдал усны эзэлхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал  усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцоолох аргачлал батлах тухай

2. Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийн бичгийн загвар батлах тухай

3. Хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгжээс гаргах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг тогтоох тухай

4. Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ахуйн бохир ус зайлуулах цэгийг ус тусгаарлагчаар тусгаарлаж, тохижуулах журам батлах тухай

5. Аюултай бохирдуулах бодисын жагсаалт батлах тухай

Хоёр: "Улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хөлс төлөх, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журам"-ын төсөл

Дээрх 5 журмын төсөлтэй холбоотой нарийвчилсан мэдээллийг Сайдын зөвлөлийн гишүүн С.Дамдинсүрэнгийн animals_mongolia@yahoo.com  хаягаар холбогдон авч болно.

Гурав: Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтанд авах тухай /8 аймгийн 12 сумын 2221448,7 га талбай бүхий газрууд/

Дарьгангын байгалийн цогцолборт газрын 48 хувьд нь "Монгол ураниум ресурс" ХХК-д ураны хайгуулын талбай хууль бусаар олгосон байсныг Сүхбаатар аймгийн Засаг дарга Батсуурийн нэхэмжлэлээр Захиргааны хэргийн шүүхэд хандан, энэ хэрэг дээр МБОИЗ-ийн гишүүн "Хүний эрх хөгжил төв" ТББ стратегийн өмгөөлөл хийж, МБОИЗ-ийн гишүүн "Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо"ТББ -ын өмгөөлөгчид амжилттай ажиллаж анхан шатны болон давж заалдах шатны шүүх хурал дээр ялалт байгуулж лицензийг хүчингүй болгоод байгаа юм. 

Мөн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангилалаар тусгай хамгаалалтанд авах санаачилгыг МБОИЗ, түүний гишүүн байгууллага болох "Ирвэс хамгаалах сан" ТББ-аас удаа дараа асуудал тавьж амжилттай лобби хийснээр энэ асуудал шийдвэрлэгдэж байна.