Азийн сангийн төслийн 2 дэх шатны ажил эхэллээ

Азийн сангаас уул уурхайн ашиглалтын хариуцлагатай байдлыг хангахад иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс орон нутгийн удирдлагуудтай хамтран нутгийн уугуул иргэдэд сургалт явуулж, олон талт зөвлөл байгуулан тавих хяналтыг нэмэгдүүлэх, улмаар хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэх чадавхийг нэмэгдүүлэх, уул уурхайн нөхөн сэргээлт хийх зорилгоор төрийн бус байгууллагуудын дунд жил бүр нээлттэй тэтгэлэгт хөтөлбөр зарлан явуулдаг билээ.

2015 онд тус хөтөлбөрт МБОИЗ-ийн 11 байгууллага, үүн дотор Завхан, Увс, Өмнөговь, Баянхонгор зэрэг аймгуудын салбар зөвлөлийн төслүүд шалгарч 2015 оны 5 сарын 15-аас 2015 оны 11 сарын 15 хүртэл төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байна.

Эдгээр байгууллагууд нийтдээ 335,9 сая төгрөгийн санхүүжилтйг Азийн сангаас авсан бөгөөд төслийн хоёр дэх  шатны ажил эхлээд байна.

 

МБОИЗ-ийн ажлын алба