ТББ-уудыг чадавхижуулах сургалт болов

Монголын ТББ-уудын хувьд тогтвортой санхүүжилт бий болгож үйл ажиллагаа явуулах нь тулгамдсан асуудал байдаг. МБОИЗ-ийн ажлын албанаас ТББ-уудад зориулан  хөрөнгө босгох боломжууд, олон улсын сангууд, төсөл хөтөлбөрүүдэд хэрхэн хамрах, тавигддаг үндсэн шаардлагууд, төсөл бичих арга зүйн талаар сургалт хэлэлцүүлэг зохион байгуулав. Сургалтыг Нью Мексикийн байгаль орчны судалгааны төвийн захирал Пол Робинзон  хамтран зохион байгуулж, өөрийн байгууллагын арга туршлагаасаа хуваалцав. 

Сургалтанд хамрагдсан нийт байгууллагуудад төсөл хөтөлбөрийн төрлүүд, хэрхэн мэдлээллийг олж авах, судалгаа хийх, төсөл бичих арга зүйн сургалтын материалыг цахим хэлбэрээр гарын авлага болгон өглөө.

Ажлын алба