“Уран ба хүний эрх” хэлэлцүүлэг боллоо

 
Энэ оны 11-р сарын 19-нд “Нээлттэй нийгэм форум” ТББ дээр “Уран ба хүний эрх” хэлэлцүүлэг болж, МБОИЗ-ийн гишүүд идэвхтэй оролцлоо.
МБОИЗ-ийн Цөмийн ажлын хэсгийн дарга Л.Бор Монгол орон дахь ураны хайгуул, олборлолын ерөнхий байдлыг танилцууллаа.
Доктор С.Цэрэнчимэд “Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн малын хорогдлын шалтгааныг судалсны дүн” судалгаагаа танилцуулав. Мөн Малчин Д.Норсүрэн асуудал бэрхшээлээ танилцууллаа. Шүүх прокурорт хандсан нь үр дүнгүй болжээ. МБОИЗ-ийн Ногоон парламентын гишүүн Ч.Мөнхбаяр АНУ-ын ураны уул уурхайтай танилцан, Нью-Мексико муж улсад ажиллаад ирснийгээ Монгол орны байдалтай харьцуулан ярилаа. Дараа нь хэлэлцүүлэг өрнөж, ураны хөнөөлийн эсрэг эвлэлдэн нэгдэхээр боллоо.
 
МБОИЗ-ийн цөмийн ажлын хэсгийн дэд дарга Ч.Мөнхбаяр