МБОИЗ-ИЙН НОГООН ПАРЛАМЕНТИЙН ДАРГААР Н.БАЯРСАЙХАН СОНГОГДОВ

МБОИЗ-ийн Ногоон парламентийн хурал болж Парламентийн даргаар МБОИЗ-ийн гишүүн, "Хил хязгааргүй алхам" ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан, дэд даргаар А.Оюунчимэг нарыг сонгов. Мөн Ногоон парламентийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор дүрэм, дэгээ шинэчилэн батлав.

Ногоон парламент нь байгаль орчны хууль журмын эсрэг зөрчлийг бууруулах, таслан зогсоох, байгаль хамгаалах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, дадал хандлагыг өөрчлөхөд Байгаль орчны хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр ажилладаг юм. 

Ногоон парламент нь 25 гишүүдээс бүрддэг бөгөөд, 2 жилд нэг удаа болдог МБОИЗ-ийн Үндэсний чуулганаас сонгогддог, МБОИЗ-ийн 5 мэргэжлийн хороодын төлөөлөл юм.