Ураны бохирдлыг хянах мониторингийн ажлыг зохион байгуулах талаар чадавхижуулах сургалт болов

 Ураны бохирдлыг хянах мониторингийн ажлыг зохион байгуулах талаар чадавхижуулах сургалтыг МБОИЗ-ын Үнэлгээ, мониторинг, аудит, өмгөөллийн хорооны дарга Удирдах зөвлөлийн гишүүн Д.Сүхгэрэл удирдан, зохион байгуулав.
Сургалтанд ураны хайгуул ба уурхайн үйл ажиллагаа бүхий зүүн 5 аймгуудын МБОИЗ-ын орон нутгийн салбар зөвлөлийн дарга нар, орон нутгийн захиргааны БО-ны ажилтнууд болон малчид, иргэний нийгмийн төлөөлөл хамрагдав.
Сургалт нь орон нутагт ураны бохирдлыг хянах мониторингийн ажлыг зохион байгуулахад оролцох хүмүүсийг бэлтгэж мэдлэг мэдээлэл олгох зорилготой.

 Аливаа санхүүжилтийг хараат бус байдлаа хамгаалж, хангах боломжтой эх үүсвэрээс авч ажиллах нь МБОИЗ-ын үйл ажиллагааны үндсэн зарчим болгох талаар баримталж ажилладаг бөгөөд Сургалтын зардлыг Дэлхий дахины Ногоон Сан /Global Greengrants Fund/-аас тус хороо бие дааж бичсэн төслөөрөө авч санхүүжүүлэн хийв.

Сургалтаар Мониторинг, баримтжуулалт хийхийн ач холбогдол ба аргачлалууд, Баримтжуулалтын дасгал ажил, Орон нутгийн удирдлагуудтай харилцахын ач холбогдол ба эрх зүйн үндэслэлүүд,  Компанитай харилцахын ач холбогдол ба эрх зүйн үндэслэлүүд, Ураны болзошгүй нөлөөллийн тухай /Проф.Тошионори Цубоучи/, Ураны мониторинг хийх төлөвлөгөө боловсруулах, батлах  гэсэн сэдвүүдийн хүрээнд хийв.