ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГОВЬ ГУРВАН САЙХАНД БУГА НУТАГШУУЛЛАА.

МБОИЗ-ЫН ГИШҮҮН “АВРАЛЫН ЭРЭЛД” МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГОВЬ ГУРВАН САЙХАНД БУГА НУТАГШУУЛЛАА.

Ганданчоймзадлин хийдийн  хамба лам В.Сайнбуян санаачлан энгийн ярианаас асар том ажил болгож Говь нутгийнхнийг хангайн сүрлэг амьтантай болголоо. Өмнөговь аймгйин ЗДТГ, ИТХ,  БОАЖГ, Говь Гурван Сайхан БНГ-ын хамт олон буга нутагшуулах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэгчээр Байгаль орчны мэргэжлийн байгууллага “Авралын Эрэлд” ХХК, Эрдэнэт үйлдвэрийн Сэлэнгэ амралтын бааз ажиллав. Буга нутагшуулах ажлыг “Авралын Эрэлд” ХХК-ийн агнуур зүйч Ч.Бүүвэй, М. Зулбаяр нар удирдан гүйцэтгэсэн бөгөөд удахгүй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Лхачинбандид ууланд гурван буга нутагшуулахаар ажиллаж байна.  

 

Эрдэнэт хотын уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Сэлэнгэ амралтын баазад гаршуулан нутагшуулж буй Халиун бугын сүргээс Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Говь Гурван Сайхан байгалын нөөц газрын Баруун сайхан ууланд 10 толгой Халиун буга сэргээн нутагшууллаа.