МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ 2016 ОНЫ СОНГУУЛЬТАЙ ХОЛБОГДУУЛАН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙВ.

2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн өмнөх хугацаанд Засгийн газар зарим улс төрийн хүчнүүдээс улс орны хөгжлийн бодлогоор халхавчлан байгаль орчин, нүүдлийн уламжлалт амьдралын хэв маягийг золиослох, үндэсний аюулгүй байдал, хүн, мал амьтны эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, экологийн тэнцвэрт ноцтой хохирол учруулахуйц шийдвэр, хууль эрх зүйн актуудыг гарган зүтгүүлсээр байна. Эрх баригч хүчин Засгийн Газраас энэ бусармаг шийдвэрүүдээ хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засгийн хямралаас гарах, ард иргэдийн амьжиргааг сайжруулах, ядуурлыг бууруулах нэрийн дор улс төрийн сонгуулийн оноо цуглуулах сурталчилгаа халхавч болгон шийдвэр гаргах түвшинд олонхоороо зүтгүүлж, байгаль орчныг хамгаалах талаар олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ ухарч байгааг Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, түүний гишүүн байгууллагууд, иргэд бусад холбоодын зүгээс тэмцлийн олон арга хэлбэрээр хатуу анхааруулан шүүмжилсээр байгаа билээ.

Монголын нийт ард иргэд ногоон хөгжлийн чиг баримжаатай хөгжлийн замыг сонгож, байгаль орчин, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж ажилладаг, үүрэг хариуцлага хүлээдэг төр засагтай байхыг хүсч байна.

Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлөөс УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшиж байгаа нам, эвсэл, бие даагчдаас сонгуулийн мөрийн хөтөлбөртөө улс орны хөгжлийн бодлого, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, арга зам, шинэ менежмент, хамтын ажиллагааг тусгасан байдлаар мөрийн хөтөлбөрт нь дүн шинжилгээ хийж, нэг нам эвслээс 5-7 нэр дэвшигчийг “ногоон хөтөлбөртэй нэр дэвшигч”-ээр тодруулан сонгон авч, тусгайлан гэрээ байгуулж сонгогдсоны дараа УИХ дахь “Ногоон бүлэг” байгуулах зорилт тавьж байгаа бөгөөд тойргийн сонгогчдод нь тусгай захидал илгээн сурталчлан таниулж, дэмжиж ажиллах болно.

Мөн “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын үр дүнг илэрхийлсэн үзүүлэлтүүд, Тогтвортой хөгжлийн зорилтууд дахь Байгаль орчны тогтвортой хөгжлийг хангах 5 зарчим, Усны нөөцийн нэгдсэн менежмент, Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зэрэг асуудлуудаас гадна, эдгээр асуудлуудын хүрээнд дараах байгаль орчны тулгамдсан асуудлуудыг заавал тусгах саналыг тусгайлан хөтөлбөртөө нэмэх саналыг сонгосон нэр дэвшигчдэд уриалж, үүний хэрэгжилтийг хамтран гүйцэтгэх тал дээр анхаарч ажиллах юм.  

Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлөөс нам эвсэл, бие даагч нарт хүргүүлсэн уриалгад байгаль орчны дараах асуудлуудыг дэвшүүлэн тавьж мөрийн хөтөлбөртөө тусган, санаачилгатай ажиллахыг уриалж байгаа юм. Үүнд:

Агаарын Бохирдлын талаар:

  • Технологийн шинэчлэл хийх замаар түүхий нүүрс ашиглахаас шат дараатай татгалзах
  • Агаар бохирдуулагч  эх үүсвэрүүдэд татвар ноогдуулах
  • Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх 

Хөрс, Усны Бодлогын талаар:

  • “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжилтийг хангах
  • Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн, байгаль орчны эсрэг хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгох
  • Усыг стратегийн ач холбогдол бүхий байгалийн баялагийн жагсаалтанд оруулж, үнэлэмжийг нэмэгдүүлэх
  • Усны ашиглалт, хэрэглээг зүй зохистой болгох / Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ/
  • Уул уурхай эрчимтэй хөгжиж буй говийн аймгуудад ул хөрсний усны судалгааг хийж олон нийтэд  мэдээллийг нээлттэй хүргэх
  • Хөрсний бохирдолыг бууруулах талаар дорвитой арга хэмжээ авч гэр хорооллын 00-ийн шинэлэг дэвшилтэт технологи хэрэглэх

Амьтан, Ургамал, Ойн Нөхөн Сэргээлт Хамгаалалын талаар:

  • Ховор амьтан, ургамалын түүхий эдийг хууль бусаар худалдаалахыг таслан зогсоох,
  • Газар нутгийг нутгийн ард иргэдийн  эзэмшилд шилжүүлэх замаар иргэдийн оролцоотой хамгаалалтын менежментийг сайжруулах
  • Ховор амьтан, ургамалыг нөхөн үржүүлэх үйл ажиллагааг дэмжих
  • Ховор амьтан, ургамал ургаж нутагшдаг газар нутагт уул уурхайн үйлдвэрлэл явуулахыг хориглох,
  • Биологийн олон янз байдал төрөл зүйлийг дүйцүүлэн хамгаалах нэрийн дор ашиглах төлөвлөгөөг таслан зогсоох

 

Газар,Түүний Ашиглалтын талаар:

  • Газрын нэгдсэн менежементтэй болох
  • Газрын менежементийн асуудлыг боловсронгуй болгох

Эрчим Хүч ашиглах талаар:  

  • Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг эдийн засгийн эргэлтэнд оруулах
  • Байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй цөмийн эрчим хүчнээс татгалзах, ураны олборлолт, ашиглалтыг хориглох, Цөмийн конвенцод нэгдэхгүй байх

Байгаль Орчны Хууль, Эрх Зүй, Засаглалыг сайжруулах талаар:

        Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг үр дүнтэй явуулах үндсэн нөхцөл нь хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хэрэгжүүлэх явдал юм.

  • Байгаль орчны хяналт, хариуцлагын тогтолцоог  боловсронгуй болгох. Байгаль орчны төрийн болон байгаль орчны төрийн захиргааны хяналтыг тогтолцоог сайжруулах, иргэний нийгмийн байгууллагын  оролцоог нэмэгдүүлэх
  • Байгаль орчны менежментийн системийг нэвтрүүлсэн бизнесийг төрөөс бодлогоор дэмжих
  • Байгаль орчны багц хуулиуд болон “Ашигт малтмалын тухай” хуулинд  нэмэлт өөрчлөлт оруулах замаар байгаль хамгаалах асуудлыг сайжруулах Уул уурхайн  нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг хаахаас өмнө бус ашиглаж эхлэхтэй зэрэгцэн хэрэгжүүлж эхэлдэг байх
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох
  • Нийгэм эрүүл мэнд,экологийн хохирлын үнэлгээ хийх, нөхөн төлөх механизмыг бүрдүүлэх
  • Байгаль орчны хууль журмыг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох механизмыг сайжруулах
  • Байгалийн нөөц баялгийг ашиглах, хамгаалах, лиценз эзэмшигчдийн мэдээлэл, хог хаягдлын талаархи төр, байгууллага аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээллийн системийг АТГ-тай нэгтгэн, мэдээллийг ил тод нээлттэй болгох,
  • Хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах талаар олон улсын хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх зэрэг болно.

Бүх нийтийн ногоон хөгжил, экологийн тогтвортой боловсролыг дээшлүүлэх, дадал хандлагыг өөрчлөх, сайжруулах талаар:

  • Бүх нийтээрээ хог хаяхгүй байх, орчиноо ногоон болгох дадал хандлагыг бий болгох кампанит ажлыг бүх нийтийн оролцоотойгоор өрнүүлэх
  • Бие засах газар, гар угаах газар байхгүй бол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах эрх олгохгүй байх,
  • Монгол улсын нутаг дэвсгэрт бие засах газар, гар угаах газрыг үнэ төлбөргүй болгох,
  • Боловсролын системийн гажуудлыг засаж залруулах
  • Эмнэлгийн менежментийн хувьчлалын тухай хууль эрхийн зохицуулалтыг иргэдэд ээлтэй болгох 

монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс 2016 оны УИХ-ын сонгуульд улс төрийн нам, эвсэл,

 бие даан нэр дэвшигчдээс сонгон дэмжиж ажиллах “Ногоон бүлэг”-ийн гишүүдийн нэрс

Овог нэр

Аймаг, дүүрэг, тойрог

Нам, эвсэл, холбоо, бие даагч

д/д

Тайлбар

1

Б.Бат-Эрдэнэ

Хэнтий аймаг, 40-р тойрог

МАН

1

 

2

Д.Оюунхорол

Баянзүрх дүүрэг, 49-р тойрог

МАН

2

 

3

Н.Учрал

Сонгинохайрхан дүүрэг, 72-р тойрог

МАН

3

 

4

Б.Саранчимэг

Баянзүрх дүүрэг, 51-р тойрог

МАН

4

 

5

Ц.Даваасүрэн

Хөвсгөл аймаг, 38-р тойрог

МАН

5

 

6

А.Бекей

Баян-Өлгий аймаг, 4-р тойрог

АН

1

 

7

Н.Батцэрэг

Өвөрхангай аймаг, 19-р тойрог

АН

2

 

8

Г.Байгалмаа

Хан-Уул дүүрэг, 56-р тойрог

АН

3

 

9

Х.Баттулга

Баянхонгор аймаг, 9-р тойрог

АН

4

 

10

Ж.Оюунбаатар

Хэнтий аймаг, 42-р тойрог

АН

5

 

11

Н.Мөнхтуяа

Чингэлтэй дүүрэг, 65-р тойрог

АН

6

 

12

Ж.Ганхуяг

Багахангай дүүрэг, 55-р тойрог

АН

7

 

13

Г.Баярсайхан

Чингэлтэй дүүрэг, 64-р тойрог

АН

8

 

14

М.Хүдэрбаатар

Хэнтий аймаг, 40-р тойрог 

АН

9

 

15

Х.Оюунцэцэг

Баянгол дүүрэг, 68-р тойрог

МАХН

1

 

16

Д.Эрдэнэцогт

Баянзүрх дүүрэг, 53-р тойрог

МАХН

2

 

17

Л.Сэлэнгэ

Сүхбаатар дүүрэг, 60-р тойрог

МАХН

3

 

18

Б.Тулга

Баянгол дүүрэг, 67-р тойрог

МАХН

4

 

19

Х.Оюунцэцэг

Хан-Уул дүүрэг, 58-р тойрог

МАХН

5

 

20

Ж.Ганбаатар

Баянзүрх дүүрэг, 53-р тойрог

Бие даагч

1

 

21

С.Жавхлан

Баянзүрх дүүрэг, 54-р тойрог

Бие даагч

2

 

22

Д.Цогтбаатар 

Дорнод аймаг, 15-р тойрог

Бие даагч

3

 

23

Г.Баасан

Баянзүрх дүүрэг, 49-р тойрог

Бие даагч

4

 

24

Б.Мөнхболор

Дундговь аймаг, 16-р тойрог

Бие даагч

5

 

25

Ж.Батболд

Чингэлтэй дүүрэг, 64-р тойрог

Тусгаар Тогтнол Эв Нэгдэл Эвсэл

1

 

26

Г.Уянга

Чингэлтэй дүүрэг, 66-р тойрог

Тусгаар Тогтнол Эв Нэгдэл Эвсэл

2

 

27

Я.Цэрэнханд

Увс аймаг, 31-р тойрог

Тусгаар Тогтнол Эв Нэгдэл Эвсэл

3

 

28

С.Цэрэнчимэд

Ховд аймаг, 36-р тойрог

Тусгаар Тогтнол Эв Нэгдэл Эвсэл

4

 

29

Н.Дашзэвэг

Сонгинохайрхан дүүрэг, 71-р тойрог

Тусгаар Тогтнол Эв Нэгдэл Эвсэл

5

 

30

З.Болдбаатар

Сонгинохайрхан дүүрэг, 75-р тойрог

Тусгаар Тогтнол Эв Нэгдэл Эвсэл

6

 

31

Н.Наранцэцэг

Сүхбаатар дүүрэг, 62-р тойрог

Тусгаар Тогтнол Эв Нэгдэл Эвсэл

7

 

32

О.Бум-Ялагч

Баянзүрх дүүрэг, 49-р тойрог

Тусгаар Тогтнол Эв Нэгдэл Эвсэл

8

 

33

Ш.Сайхансамбуу

Завхан аймаг, 18-р тойрог

Тусгаар Тогтнол Эв Нэгдэл Эвсэл

9

 

34

Д.Энхтайван

Сонгинохайрхан дүүрэг, 74-р тойрог

ИЗНН

1

 

35

Ц.Ганхуяг

Чингэлтэй дүүрэг, 64-р тойрог

ИЗНН

2

 

36

Д.Уранцоож

Хан-Уул дүүрэг, 57-р тойрог

Иргэний хөдөлгөөн нам

1

 

 

МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ ТББ

2016 оны 6-р сарын 7 өдөр