"Хатан туул хатаж ширгэх учиргүй" сэдэвт сэтгүүлзүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдааны дүн гарлаа

МБОИЗ -ийн гишүүн "Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн" ТББ-аас зарласан "Хатан туул хатаж ширгэх учиргүй" сэтгүүл зүйн шилдэг бүтээл болон "Хатан Туулыг хамгаалах арга зам" сэдэвт уран илтгэлийн уралдааны дүн гарч шилдэгүүдэд шагнал гардуулав.  

Телевизийн шилдэг бүтээлээр 1-р байрыг МҮОНТ-ийн сэтгүүлч С.Тунгалаг, 2-р байрыг ТМ телевизийн сэтгүүлч Д.Замбага,

Сонины нийтлэлийн төрлөөр 1-р байрыг "Зууны мэдээ" сонины сэтгүүлч Б.Энхзаяа, 2-р байрыг Тimes.mn сайтын сэтгүүлч Э.Азжаргал нар эзэлж шагналаа гарджээ.

"Хатан туулыг хамгаалах арга зам"сэдэвт уран илтгэлийн уралдаанд 48 бүтээл ирснээс Тэргүүн байрыг МУИС-ийн ОУХДС-ийн оюутан О.Оюун-Эрдэнэ, 2-р байрыг Отгонтэнгэр их сургуулийн оюутан Н.Булгантамир, 3-р байрт Шавь цогцолбор сургуулийн сурагч Д.Нандин-Эрдэнэ нар шалгарчээ.

Уг уралдааны шилдэгүүд нэгдэн Байгаль орчны залуу сэтгүүлчдийн сүлжээг үүсгэн байгуулж Монголын байгаль орчны иргэний зөвлөл ХДЭХ ТББ -уудтай хамтран ажиллахаар боллоо.