Өнөөдөр-Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

 1925 онд Женевт анх удаа Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт зохион байгуулагдсанаар 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" болгох уриалга гаргасан бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.

Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргаж тухайн оныхоо 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн аж.