МБОИЗ-ийн төлөөлөл “Их нарт” –ын байгалийн нөөц газартай танилцлаа

Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг “Их нарт” байгалийн нөөц газар. Их нартын хад нь Дорноговь аймгийн баруун хойд хэсэгт Айраг, Даланжаргалан сумын заагт 43 мянга гаруй га газрыг хамран Улаанбаатар хотоос 300 гаруй километрийн зайд оршдог байгалийн үзэсгэлэнт газартай танилцах, туршлага судлах богино хугацааны аялалыг Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн ажлын алба, “Аргал судлалын төв” ТББ хамтран зохион байгууллаа. Улсын тусгай хамгаалалттай газрын менежментийг ТББ-д хариуцуулан бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлж хүрсэн сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор явагдсан хоёр өдрийн сургалт, туршлага судлах аялалд МБОИЗ-ийн УЗ-ийн гишүүд, ажлын алба, орон нутгийн 15 салбар зөвлөлийн дарга, Ногоон парламентын тэргүүлэгч гишүүд, Дорноговь аймаг, Даланжаргалан сумын ЗДТГ-ын удирдлагууд, Галба Өөш, Долоодын усны ай сав газар зэрэг байгууллагуудаас бүрдсэн 40 гаруй хүний бүрэлдэхүүн оролцсон аж. Тусгай хамгаалалтын газар нутгийн талаар мэдлэгтэй болох, туршлага судлах сонирхолтой байгууллага хувь хүн олон байдаг учраас тус сургалт, аялалыг нүдээ олсон үйл ажиллагаа боллоо хэмээн оролцогчид дүгнэсэн бөгөөд сургалтаас олж авсан, үзэж харсан мэдлэг, мэдээллээ бусаддаа түгээх, ажил хэрэгч олон шинэ санаануудыг олж авсан тухайгаа оролцогчид онцолсон байна.

МБОИЗ- ажлын алба