Хуванцар савны шошгоны тэмдэглэгээний тухай

Орчин үеийн хуванцар нийлэг сав суулга

Сүүлийн үед үйлдвэрлэлд нэвтэрч буй олон төрлийн технологиос хоол унд, эрүүл ахуйн хэрэглээгээр дамжин хүний биед хортой нөлөөлөл үзүүлэх химийн бодисууд илэрч анхаарал татсаар байна.Үүний нэг нь Гал тогооны сав суулганы аюулгүйн технологи юм.
Бидний өдөр тутмын хэрэгцээ болсон гал тогооны сав суулгыг төрөл бүрийн материалаар, олон янзын арга технологиор хийж байдаг байна. Иймд хуванцар савны талаарх мэдлэгийг хүн бүр мэдэх шаардлагатай байна. 

Хуванцарын кодын систем гэдэг нь төвдөө тоотой, гурвалжин гогцоо бөгөөд доороо хуванцарын төрлийг тэмдэглэсэн товчилсон үсгүүдтэй дүрс юм.

1.2.4.5 гэсэн  тэмдэглэл бүхий хуванцаруудыг аюул багатай хуванцарууд гэдэг байна.

 

PET or (Polyethylene Terephalate Ethylene ) Полиэтилентерифтолат) (PETE or PET ) 1

 Энэ хуванцар нь хэт ягаан туяа,болон халууны нөлөөгөөр бүтэц нь задардаг тул хэзээ ч халуун зүйл хийж болохгүй, наранд тавьж болохгүй, дахин хэрэглэж болдоггүй байна. Савласан бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг хянаж байх шаардлагатай. Дахин  боловсруулж автомашины эд анги, хавтас,самбар,уяа оосор зэргийг хийдэг байна.

Ийм тэмдэгтэй ундаа,шүүс, цэвэр усны саванд бид сүү, бусад төрлийн хүнс хийж дахин хэрэглэх нь буруу гэдгийг хатуу анхаарах нь зүйтэй байна.

HDPE (High Density Polyethylene) өнөдөр нягттай полиэтилен

Өндөр нягттай энэ хуванцраар 1960 оноос нийлэг уут хийж эхэлсэн байна. Витамины сав сүүний сав,усны сав,маргарины сав зэрэг хадгалах хугацаа богинтой бүтээгдэхүүн савлахад хэрэглэдэг байна. гэр ахуйн цэвэрлэгээний материалийн /белезна/ сав,шампунь, хогийн сав,дэлгүүрийн сагс,моторын тосны сав зэргийг хийдэг байна. Энэ хуванцарт савласан зүйлийг халуун наранд тавих дахин хэрэглэхийг хориглодог байна.

Дахин боловсруулаад үзгэн бал, вандан сандал, аялалын ширээ,тоглоомууд хийдэг байна.

  

LDPE (Low Density Polyethylene) Бага нягттай полиэтилен LDPE 4

Энэ хуванцарыг дэлхийн 2-р дайны үеэс хэрэглэж эхэлсэн голдуу нийлэг уут савны зориулалтаар ашигладаг. Энэ нь бат бөх, уян зөөлөн хуванцар бөгөөд дахин боловсруулалтад орох нь нэмэгдэж байгаа. 1999 оноос янз бүрийн шүүс савлаж эхэлсэн ба дэлгүүрийн тор, сиди DVD-ний хайрцаг, аяллын үүргэвч, дэлгүүрийн тор хийдэг байна.

Дахин боловсруулж кино хальс, хогийн сав, хавтан усан онгоцны эд ангийг хийдэг байна.

PP (Polypropylene)Полипропилен PP

 Халуунд тэсвэртэй, хүний хэрэгцээнд аюулгүй байдлыг хангаж чаддаг бөгөөд халуунд бүтээгдэхүүн хийхэд тохиромжтой, дахин хэрэглэж болдог байна. Итали улс 1964 онд гаргаж авсан ба хүйтэнд муутай, уян хатан шинж чанартай, химийн нөлөөнд тэсвэртэй, хайлах температур өндөр нэг удаагийн шпириц, сав, халуун ундаа хийх зориулалттай сав, элсэн чихрийн уут, савны таг, иогурны сав, сироп, кетчупны савыг хийдэг байна.

 

Аюултай хуванцарууд  3.6.7

 

Поливинихлорид  PVC 3PVC (Polyvinyl Chloride)

1927 оноос хэрэглэж эхэлсэн, дутагдалтай тал нь дулаан хүйтэнд тэсвэр муутай.

Зузаан хулдаасны үндсэн түүхий эд болдог. Шатах үедээ маш хортой хлорын нэгдэл ялгардаг. Авдар ванны хөшиг, тоглоом, барилгын материал хийдэг бөгөөд халуун хоол хийхийг хатуу хориглодог байна. 1997 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хавдар судлалын төвөөс диоксиныг судалж 1-р зэргийн хавдар үүсгэгч болохыг тогтоосон байна.

PS (Polystyrene) Полистол  PS 6

Стролыг нийлэгжүүлэх замаар полистролыг гаргаж авсан, бага температурт хайлна Энэ нь цацрагт илүү тэсвэртэй мах өндөгний хайрцаг, компакт диск, нэг удаагийн хоолны сав,самрын сав хийдэг боловч сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүн савлахыг хориглодог болсон. Мөн халуун бүтээгдэхүүн хийхэд бүтэц нь эвдэрч хортой нэгдэл бүтээгдэхүүнд нэвчин ордог байна.

Бусад 7 буюу хосолмол материал  Other (Polycarbonate)

Дээрхи хуванцаруудын аль ч найрлаганд ороогүй, аль ч ангилалд хамаарагдахгүй материалууд орно. Энэ хуванцарт "Bisphenol А" гэдэг бодис агуулдаг тул болгоомжтой харьцах, ийм саванд халуун зүйл хийж болохгүй, бөгөөд хорт хавдар үүсгэдэг байна.

Хуванцартай ажиллагсадын эрүүл мэндэд гарч болох нөлөөнүүд

-        Астам

-     Төрөлтийн хүндрэл

-     Хорт хавдар

-   Архаг бронхит

-    Дүлийрэл

-   Чихрийн шижин

-    Генийн өөрчлөлт

-   Элэгний үйл ажиллагаа алдагдах

-  Таргалалт

-    Арьсны өвчин

-    Ходоодны шарх

-    Хараа муудах

 

Нийтлэлч   С.Сатжол