Дэлхийн хүн ам 2023 он гэхэд найман тэрбумд хүрнэ

НҮБ-ын мэдээллээр 2023 он гэхэд дэлхийн хүн ам найман тэрбумд хүрнэ гэв. Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын 60 хувь нь (4.5 тэрбум) Азид амьдарч байна. Харин Африкт 17 хувь, Европт 10 хувь, Латин Америк болон Карибын тэнгисийн бусад улсад 9 хувь, Хойд Америкт 6 хувь нь тус тус амьдарч байгаа аж.

Хүн ам шигүү суурьшсан улсаар Хятад (1.4тэрбум) болон Энэтхэг (1,3 тэрбум) тодорсон бөгөөд дэлхийн хүн амын 19 болон 18 хувь нь дээрх хоёр улсад амьдарч байна. НҮБ-ын 2017 оны мэдээллээр 102 эрэгтэй тутамд 100 эмэгтэй оногдож байгаа аж. Харин 15 хүртэлх насны хүүхдүүд дэлхийн хүн амын дөрөвний нэгийг эзэлж байгаа бол 60-аас дээш насны иргэд 13 хувийг эзэлж байгаа юм. 

НҮБ-ын таамаглалаар 2050 он гэхэд дэлхий дээр 9.8 тэрбум хүн амьдарна. Харин энэ зууны төгсгөлд 11.2 тэрбум болж нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Хүн амын тоо ингэж эрчимтэй өсөх хандлага нь африкийн улсуудад төрөлт нэмэгдэхтэй холбоотой ажээ. 2050 он гэхэд хүн ам шигүү суурьшсан хорин улсын нэг нь африкийн улс байх юм. Энэ үед Энэтхэг Хятад улсыг хүн амын тоогоороо тэргүүлэх төлөвтэй байна

Бэлтгэсэн: Ц.УРАН