Ногоон парламентийн үндсэн үйл ажиллагаа

Ногоон парламентын үндсэн үйл ажиллагаа нь Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомж, хөгжлийн бодлого, төсөл, хөтөлбөрт ногоон хөгжлийн бодлого, олон улсын гэрээ, конвенциор хүлээсэн үүрэг амлалт, байгаль орчныг хамгаалах зорилго, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй хэрхэн уялдаж байгаад үнэлэлт, дүгнэлт өгч цаашид сайжруулах чиглэлээр санал боловсруулж, байгаль орчны асуудал хариуцсан төрийн төв байгууллагад хүргүүлэх, бодлого, шийдвэрт тусгуулах нөлөөллийн үйл ажиллагаа явуулна.

Ногоон парламентын үйл ажиллагааны үндсэн хэлбэр, баримтлах зарчим

Ногоон парламентийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Ногоон парламентийн хуралдаан нь бүх гишүүдийн нэгдсэн хуралдаан, тэргүүлэгчдийн хурал гэсэн үндсэн хоёр хэлбэртэй байна. Хуралдаанаас тэмдэглэлээр шийдвэр гарна.

Ногоон парламентын үйл ажиллагаа нь МБОИЗ-ийн дүрмийн тав дугаар зүйлийн 5.1-5.16-д заасан зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллана.