ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭНЭ

0
2250

1993 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 27 дугаар чуулганаар жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан билээ. Үүнээс хойш уг өдрийг жил бүр өөр өөр сэдвийн дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон бөгөөд НҮБ-аас 2019 оны Дэлхийн усны өдрийг “Цэнгэг ус-тэгш хүртээмж” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан.

Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт нь устай холбоотой олон сөрөг асуудлыг үүсгэдэг. Тухайлбал үер, ган гачгийн давтамж ихсэж, гол, ус бохирдож байгаа нь хөрс, газрын доройтол, гол мөрөн, нуурын усны зохисгүй ашиглалтаас шалтгаалдаг. Ус бол экосистемийн нэг хэсэг учраас усны асуудлыг шийдвэрлэхэд байгаль орчныг орхигдуулж болохгүй юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сав газрын захиргаа, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ, Туул голын сав газрын захиргаа болон бусад байгууллагууд хамтран  энэ жилийн Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр үйл ажиллагааны төлөвлөгөө гаргасан.

“Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-аас дараах ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

  1. 3 сарын 21-23-ны өдрүүдэд  БОАЖЯ, Нийслэл, ШУТИС, Цэнгэг усны төв, байгаль хамгаалах төвтэй хамтран “Цэнгэг ус-тэгш хүртээмж” сэдэвт үзэсгэлэн зохион байгуулна.
  2. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан богино хэмжээний шторк бэлтгэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр түгээнэ.
  3. 3 сарын 10-22-ны өдрүүдэд УУХҮЯ, БОАЖЯ, УСУГ, ШУТИС-ийн зохион байгуулах эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгүүдэд МБОИЗ-ийн төлөөллийн оролцох ажлыг зохион байгуулна.
    • УБ, Дархан, Эрдэнэт хотуудын ус сувгийн байгууламжийн тулгамдсан асуудлууд
    • Гүний болон гадаргын усны нөөцийн асуудлууд хэлэлцүүлэг
  4. Ус хагалбарын цэг рүү явган аялал хийх тул МБОИЗ-өөс оролцох хүсэлтэй хүмүүсийг Усны мэргэжлийн нэгдсэн холбоотой холбож хамруулах ажлуудыг тус тус зохион байгуулна.