Жил бүрийн 6-р сарын 5-ныг “Дэлхийн Байгаль Орчны Өдөр” болгон Дэлхий даяар тэмдэглэдэг

Зорилго нь хүрээлэн буй орчны болон байгаль орчны тодорхой асуудлуудыг хүн төрөлхтөнд ойлгуулахад оршдог. 
Энэ өдөр бол хүрээлэн буй орчны мэдлэгийн өдөр юм. 
1972 оноос энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд одоогоор Дэлхийн 143 улс орон байгаль орчны өдөрт оролцдог. 
Улс орнууд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, агаар орчны бохирдлыг бууруулах, газрын бүрхүүл, зэрлэг амьтдыг хамгаалах, хог хаягдлын менежмент, тогтвортой хэрэглээ гм байгаль орчны тулгамдсан асуудлуудад улс орон бүр анхаарлаа төвлөрүүлж, төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг.
Энэ жилийн Дэлхийн байгаль орчны өдрийг дэлхий даяар “Beat Air Pollution” /Агаарын бохирдлыг бууруулах/устгах асуудлууд/ сэдвийн хүрээнд олон нийтэд мэдлэг, мэдээлэл сайн туршлага, тогтвортой хэрэглээ, хог хаягдлын менежмент, агаарын бохирдлыг бууруулах, бэрхшээлийг даван туулах талаар дэлхийн улс орны Засгийн газрууд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүчин чармайлтаа тайлагнан, төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж байна. 
Жил бүрийн Дэлхийн байгаль орчны өдрийг аль нэг улсын Засгийн газар тухайн асуудлаар манлайлж ажилладаг ба 2019 оны 6 сарын 5-ны өдөр Хятадын Засгийн газар манлайлж ажиллана.
2018 онд “Beat Plastic Pollution” /хуванцар хог хаягдлын асуудлууд: хэрэглээг бууруулах, үүсэн хог хаягдлын менежмент/сэдэвт дэлхий даяараа анхаарал хандуулж Энэтхэгийн Засгийн газар манлайлан ажилласан.