“УСНЫ ҮНЭ ЦЭНЭ”

0
271

2021 оны 3-р сарын 22-нд Дэлхийн усны өдрийг “УСНЫ ҮНЭ ЦЭНЭ” сэдвийн хүрээнд дэлхий даяар цахимаар тэмдэглэж, олон арга хэмжээ зохион байгуулагдаж, нөлөөллийн ажлууд явагдаж байна. Ус нь айл өрх, хоол хүнс, соёл, эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, … байгаль орчны бүрэн бүтэн байдалд асар их ач холбогдолтой. Усны олон хэмжээст үнэ цэнийн талаархи цогц ойлголтгүйгээр энэхүү чухал нөөцийг дэлхийн хүн бүрийн ашиг тусын тулд хамгаалах боломжгүй болно.Хатан Туулаа хамгаалцгаая.МБОИЗ-ийн гишүүн байгууллага, дэмжигчид, хамтран ажиллагч төрийн байгууллагуудын дэмжлэгээр энэхүү баримтат нэвтрүүлэг бүтлээ.Нэвтрүүлгийн зохиолыг бичиж, бүтээсэн МБОИЗ-ийн гишүүн Хан Алтай сан ТББ, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар болон иргэд, зохиолч, эрдэмтэддээ баярлалаа.