ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨӨ БИД ХАМТДАА ХИЙЖ ЧАДНА

0
718

1972 онд НҮБ-ын Ерөнхий чуулганаас жил бүрийн 6 сарын 05-ны өдрийг “Дэлхийн байгаль хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан билээ. Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчны тулгамдсан асуудлуудад бодлого боловсруулагчид болон олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор нийтэд зориулан төрөл бүрийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ өдрийг эх дэлхийгээ хамгаалахад оруулсан хувь нэмрээ тайлагнах, ухамсарлах өдөр болгон тэмдэглэдэг.

   2023 оны Дэлхийн байгаль хамгаалах өдрийг “ХУВАНЦАР БОХИРДЛЫН ЭСРЭГ” уриатай өрнүүлж байна. Жил бүрийн байгаль хамгаалах өдрийг тодорхой улс орон ивээн тэтгэж албан ёсны арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн зочин орноор Кот-д’Ивуар (Côte d’Ivoire) Бүгд Найрамдах Улс ажиллана. Энэ улс нь Африк тивийн, Гвинейн булангийн баруун хэсэгт байрладаг бөгөөд 7322,3 км2 газар нутагтай. Баруун хойд талаараа Мали, зүүн хойд талаараа Буркина Фасо, зүүн талаараа Гана, баруун өмнөд талаараа Либери, баруун ба баруун хойд талаараа Гвиней улстай хиллэдэг. Албан ёсны хэл нь франц хэл юм.

Энэ арга хэмжээг Нидерландын Усны менежмент дэд бүтцийн яам хамтарч хэрэгжүүлж байгаа юм байна.

     Энэ жил Дэлхийн байгаль хамгаалах өдрөөр Монгол Улсын Биологийн олон янз байдлын конвенцид нэгдэн  орчны 30 жилийн ой тохиож байна.

1993 оны 9 сарын 30-ны өдөр Биологийн төрөл зүйлийн тухай НҮБ-ын суурь конвенцид Монгол улс анх нэгдэж орсноос 30 жилийн хугацаанд хойш байгаль орчны чиглэлийн олон улсын 10 гаруй конвенцийг соёрхон баталж, тэдгээрийн албан ёсны “Тал” болсон байна.

    Хуванцар хоггүй гудамж, хороо, сум, аймаг, хот, улс болохын тулд шат, шатны төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, иргэд, дахин боловсруулах үйлдвэрүүд дор бүрдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.

Бид хамтдаа шийдэж чадна. #BeatPlasticPollution