МБОИЗ-ИЙН 2022, 2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН/2022, 2023 ACTIVITY REPORT OF MECC

0
125

2021 оны 12 сард 7-р үндэсний чуулганаас сонгогдсон Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн ажлаа аваад байгаль орчны салбарт тулгамдсан асуудлууд, хууль журам зөрчигдөж буй орон нутгаар тойрч газар дээр нь ажиллан иргэд, төрийн бус байгууллагууд болон орон нутгийн удирдлагуудтай цаг үеийн асуудлуудаар уулзалт хийж, санал солилцож, шийдвэрлэх уулзалтууд хийн тодорхой шийдлүүд гаргалаа. Мөн төрийн байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, тодорхой үр дүн, амжилтууд гаргасан.Түүнчлэн Байгаль орчны чиглэлийн Төрийн бус байгууллагуудаа бодлого боловсруулах, шийдвэр гаргах, эрх зүйн орчинг бүрдүүлэх, бодлогын хэрэгжилтийг хангах, хянах үйл ажиллагаанд өргөн оролцуулж ирсэн бөгөөд Сайдын зөвлөл, ажлын хэсгүүдэд МБОИЗ-ийн төлөөлөл орж ажиллаж байна. Цаг үеийн бүх мэдээллийг гишүүддээ болон нийтэд нээлттэй мэдээллэж оролцоог хангаж, шударга, зарчимч, тэгш, ил тод, нээлттэй ажиллав.Тухайлбал,1. Усны чиглэлээр,Гол мөрний эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрыг хамгаалах талаар салбарын удирдлагууд болон хууль тогтоогчидтой удаа дараа уулзалт хийж, хуулийн үйлчлэлийг эргэж сэргээхээр хуулийн төслийг удирдах зөвлөлийн баг боловсруулан өргөн барьж Улсын их хурлын судалгааны үе шатыг даваад байна.- ДЭЛХИЙН УСНЫ өдрийг тохиолдуулан 2023 оны 3-р сарын 22-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, болон Ханнс Зайделийн сантай хамтран усны нөөцийн асуудлыг олон нийтийн анхааралд хүргэх зорилгоор “ЦЭНХЭР АЛТ” усны салбарын үндэсний чуулганыг амжилттай зохион байгууллаа.- МҮОНРТ-ийн “Нээлттэй хором” нэвтрүүлэгт “Урт нэртэй” гэгдэх хуулийн үйлчлэлийг сэргээж Усны эх, усан сан, ойн сангаа нэн тэргүүнд хамгаалах нь зайлшгүй бөгөөд усаа хамгаалахын тулд шинжлэх ухаанчаар орхигдсон судалгаа, шинжилгээ, тооцооллыг бүрэн хийх, хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, нэгдмэл бодлогоор зохион байгуулах, хууль-бодлогын хэрэгжилтэд анхаарах, үр дүнгээ хэмжих, хариуцлага тооцдог байх нь чухал болох тухай онцолж оролцлоо.- 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хийсэн хамтран ажиллах санамжийн хүрээнд байнгын болон түр ажлын хэсгүүд байгуулагдаж салбарын асуудлуудад санал бодлоо илэрхийлэх, иргэдийн дуу хоолойг төрд дамжуулах, хууль журам зөрчигдөж буй ажлуудыг ажил хэрэг болгоход хяналт шахалтын үүрэг гүйцэтгэв.- Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт олгогдсон тусгай зөвшөөрөл бүхий талбай доторх 3 гол 18 булаг болон талбайтай 2022 оны 12 сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын зөвлөлийн хурлаар оруулж ажлын хэсэг газар дээр нь ажиллаж хяналт шалгалт усны тооллого хийснээр 18 булаг, Цэцэнгийн голыг бүртгэлжүүлсэн. Үүний үр дүнд тухайн талбайд олгогдсон тусгай зөвшөөрлийг цуцлуулан хамгааллаа.- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой уулзалтыг 2 удаа хийж усны салбарт ижил түвшинд хамтран ажиллаж байна.- Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг Хөвсгөлийн салбар зөвлөлийн оролцоотой манлайлан зохион байгуулж байна. 2022 онд Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганд гишүүн Төрийн бус байгууллагууд оролцож, УЗ гишүүн Доктор Оюунмаа, Цэрэн нар үндсэн илтгэл хэлэлцүүлсэн. Ерөнхий сайдад Хөвсгөл нуурын тулгамдсан асуудал, авах арга хэмжээний талаар зөвлөмжөө бичгээр хүргүүлэв.2. Хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр“Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн хэрэгжилт хангуулах болон салбарын хуулиуд зөрчигдсөн асуудлаар- 2022 оны 11 сард Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн тайланг олон нийтэд хүргэх хэвлэлийн хурал зохион байгуулав. Хууль хэрэгжүүлээгүй аймгийн удирдлагуудад арга хэмжээ авч ажиллах талаар ЗГ-т, дараа оны төсөвт хуулийн хэрэгжилтийг хангах асуудлаар аймгуудын удирдлагуудад шаардлага хүргүүлэн ажилласан. 7 аймгаас дээрх асуудлаар анхаарч ажиллах талаар хариу албан бичгүүд ирсэн. Мөн олон нийтийн анхааралд хүргэж чадсан.- Мөн 2023 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ханнс Зайделийн сан, Нэгдсэн үндэстний байгууллагын биофин төсөл, орон нутгийн байгаль орчны газруудтай хамтран Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Булган аймгуудад 4 өдрийн турш “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн хэрэгжилтийн талаар сургалт зохион байгуулж тус аймгуудын төрийн захиргааны болон бүх сумдын байгаль орчны байцаагч нарыг хамруулж хэлэлцүүлэг өрнүүлэн, холбогдох хууль эрх зүйн зөвлөгөөг өглөө. Үүний үр дүнд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт урд оныхоос 30-аас дээш хувиар өссөн үзүүлэлттэй байна.- Гишүүн байгууллага болох Бид Туул голынхон Төрийн бус байгууллагын гомдлын дагуу 2022 оноос эхэлсэн Сэлбэ голын урсацын дагуух далан шуудууны асуудлаар үйл ажиллагаанд хяналт тавин “Сэлбэ голын урсацыг тохируулгын усан сан байгуулах” төсөл-тэй газар дээр нь танилцах бүрэлдэхүүнд орж хөндлөнгийн хяналт, шалгалт хийлээ.- Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн баг Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутгийн иргэдийн хүсэлтээр метан хийн хайгуулын хууль бус үйл ажиллагаа явуулж газар дээр очиж хууль бус үйл ажиллагааг нутгийн иргэдтэй хамтран түр таслан зогсоосон. Үүний дараа шат дараалан захиргааны хэргийн шүүхээр хууль бус гэдгийг нэг мөр тогтоолгож чадсан. Үр дүнд нь 3 аймгийн 9 сумын нутаг дэвсгэр хамгаалагдсан бөгөөд тус сумдын иргэдээс хууль ёсоор санал, зөвшөөрөл авахаас нааш дахин үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.- Баянхонгор аймгийн Шинэ жинс сумын иргэдийн хүсэлтээр Эрдэнэс Монгол компаний үйл ажиллагаа явуулж буй талбай дээр 3 удаа очиж ажиллан, мазаалай усны хомсдлоос үүдэж үхсэн дүгнэлтийг гаргаж, заган ой тухайн талбайд багтаж байгааг бүргэлжүүлэх зэрэг ажлуудыг хийв.- Гишүүн байгууллага Онги голынхон хөдөлгөөн нь Захиргааны хэргийн шүүх, дээд шүүхээр хууль бус 4 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумыг нэг ч уул уурхайгүйгээр хамгаалж авч үлдэж чадлаа.- Байгаль орчны багц хуулийн төслийн давхардал, хийдлийг арилгах чиглэлээр ногоон парламент хуралдаж зөвлөмж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлэв.- 3-р сарын 30-ны өдөр Байгаль орчин хамгааллыг дордуулсан, тогтвортой хөгжлийн зорилтуудад харшлах хуулийн зүйл заалтууд орсон Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын их хурлын чуулганаар батлуулах гэж байгаатай холбогдон эрсдлээс урьдчилан сэргийлж хуулийн төслийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох аюултай зүйл заалтуудыг хасуулах зэрэг мэдээлэл өгөх хэлэлцүүлгийг Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Монголын байгаль хамгаалах хамтын ажиллагааны сан төрийн бус байгуллагатай хамтран зохион байгуулав.- Бид туул голынхон ТББ-ын санаачилгаар 2023 онд Хууль зүйн яамны дэд сайдтай хамтран Шүгэл ажиллагааны хүрээнд хууль бус газар олголтууд СБД 19, 20-р хороо СХД-н 20-р хорооны нутаг дэвсгэр дээгүүр ажилласан үр дүнд 1200 орчим айлыг ойн сан бүхий голын татам газарт (урт нэртэй хуулийн хүчин төгөлдөр заалтын хангагдах хүрээний бүсэд) хууль зөрчин олгосон зөрчлийг илрүүлэн газар олголтыг цуцлуулах шийдвэр гаргуулсан.3. АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН АСУУДЛААР- 2023 оны 1-р сарын 26-нд ИРГЭД МЭДЭХ ЭРХТЭЙ агаарын бохирдлын талаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж нийт 34 хүн оролцож, 15 хэвлэл мэдээллийн байгууллага оролцож мэдээлэл дамжуулж ажилласан бөгөөд тус хэлэлцүүлгээс оролцогч талууд хамтарсан шаардлага гаргаж холбогдох хүмүүст хүргэн түүний мөрөөр шаардлага тавьж ажилласан. Тус хэлэлцүүлгээс салбарын мэргэжилтнүүдийн саналуудыг нэгтэн шаардлага гаргаж Орчны бохирдлын үндэсний хороо болон төрийн 3-н өндөрлөгт хүргүүлэв.- “ХҮҮХДИЙН СУРЧ, ХҮМҮҮЖИХ ДОТООД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАР” НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА- 2023.04.26-ны өдөр “Хүүхдийн сурч, хүмүүжих дотоод орчны агаарын чанар” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав. Тус нээлттэй хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, БШУЯам, БОАЖЯам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Монгол улсын боловсролын их сургуулийн багш, оюутнууд, иргэд, Төрийн бус байгууллагууд зэрэг олон талын оролцоотойгоор гарц шийдлийг эрэлхийлэн оролцож тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх амжилттай хэлэлцүүлэг болж өндөрлөв.- Цэвэр Агаар – Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн бүсийн Дээд түвшний чуулга уулзалт 2023 оны 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдсан бөгөөд Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн төлөөллүүд тус арга хэмжээнд оролцов.- Эко Соёл Сан санаачлан зохион байгуулсан Эко эмэгтэйчүүд III чуулганаар “Агаарын бохирдол: ХҮҮХЭД” сэдвийг хөндөж гарц шийдэл эрэлхийлсэн хэлэлцүүлэгт үндсэн илтгэлийг удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогзолмаа хэлэлцүүллээ.- Эрүүл мэндийн сэтгүүлчдийн агаарын бохирдол эрүүл мэнд хэлэлцүүлэгт салбарын судлаачдын байр суурь, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар санал хэлж оролцов.- Япон улсын Сейса Их сургуулийн багш, доктор, профессор Цубаочи Тошинори:”Ураны нөлөөллийг ойлгох нь” илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд Оюу толгойн хяналт ТББ-тай хамтран “Ураны хор хөнөөл нөлөөллийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөмж гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэв.4. Гишүүн ТББ-уудаа чадавхжуулах чиглэлээр:Зохион байгуулж буй болон бусад байгууллагын зохион байгуулсан ажлуудад гишүүн байгууллагаа оролцуулж, мэдлэг мэдээллээр хангаж, чадавхжуулж ажиллав. Мөн төсөл хөтөлбөр бичих, дэмжлэг авахад чухал үүрэг гүйцэтгэлээ.Тухайлбал,- Хүний эрхийн үндэсний комиссын зохион байгуулсан 2 удаагийн Иргэний нийгмийн байгууллагуудын хүний эрхийн оролцоо, нөлөө сэдэвт хэлэлцүүлгүүдэд оролцож байр сууриа илэрхийлэв.- Эх дэлхийн өдрийн хүрээнд хавар болж цас мөс хайлж шар усны үерээр орчны хог хаягдал,бохир хөрс Сэлбэ, Туул голд урсан орохоос сэргийлж их цэвэрлэгээ хийж голын эрэг орчмыг цэвэрлэхээр уриалга гаргаж өөрсдөө манлайлан зохион байгуулж Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Сэлбэ гол Емартын гүүр орчмын цэвэрлэгээг Нийслэлийн онцгой байдлын газар, Бид Туул голынхон төрийн бус байгууллага, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Сити их сургуулийн оюутнуудтай хамтран 3-р сарын 16-ны өдөр зохион байгуулж гүүрний хэсгийн хогийг цэвэрлэхээс гадна гүүрийг угааж цэвэрлэлээ.- Туулын хар шугуй төрийн бус байгууллагын хүсэлтээр тулгамдсан асуудлын дагуу төрийн байгууллагатай 3 удаагийн уулзалт зохион байгуулж, газар дээр нь ажиллав.- Монгол Улс дэх НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, ESCAP-ын Зүүн болон Зүүн хойд Азийн алба, бүс нутгийн оролцогч талууд хамтран “ТХЗ-2023” Иргэний нийгмийн сүлжээний хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо 8-р сарын 16-ны өдөр зохион байгуулсан бөгөөд тус чуулганд Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн ажлын албаны төлөөлөл болон гишүүн төрийн бус байгуллагын төлөөлөл 5 байгууллага оролцож өөрсдийн дуу хоолойгоо хүргэж амжилттай оролцов.- Монголын байгаль орчны иргэний зөвлөл, НҮБ-тай нягт хамтын ажиллагаатай байж гишүүн төрийн бус байгууллагаа чадавхжуулсаар ирсэн. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, тус хөтөлбөрүүдийг иргэдэд хүртээмжтэй болгох мэдээлэх үүднээс зохион байгуулсан сургалт уулзалтад 2-3 сард болон 8-9р саруудад танхим болон цахимаар оролцов.- НҮБ-ын даян дэлхийн байгаль орчны жижиг төслийн сангийн зүгээс төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын чадамжийг хангах, туршлага солилцох Баруун хараад зохион байгуулагдсан ургалт уулзалтад 8-р сарын 5-6 тэргүүн, ажлын алба, гишүүн 4-н байгууллагын төлөөллийн хамт оролцлоо.- НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй олон улсын баг манай улсад ажиллаж Тогтвортой хөгжлийн 3-н зорилтын хүрээнд 5-н шалгуур үзүүлэлтээр аман судалгаа авч ярилцлага хийх саналын дагуу ажлын албаны мэргэжилтэн Ч.Дулмаа уулзаж байгууллагын түүхийн товчоо хийж хэрэгжүүлсэн ажлууд тогтвортой хөгжлийн зорилтыг хангах хүрээнд хийж зорьж байгаа ажлуудын талаар дэлгэрэнгүй ярилцлага хийлээ. Тус судалгааны дүнг 9-р сарын 15-д Авилгатай тэмцэх газрын хурлын танхимд олон талын оролцоотой танилцуулга хийж хэлэлцүүлэг өрнүүлсэн.5. Бусад чиглэлээр- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ойн газрын удирдлагатай уулзалт хийж хамтран ажиллахаар тогтож, гишүүн байгууллагуудын нээлттэй хүлээж авахаар тогтов. Байгалийн баялаг, самар жимс, эмийн ургамлыг зөв зохистой түүх, хамгаалах, нөхөн сэргээлт хийх сургалт, мэдээлэл зохион байгуулах талд хамтран ажиллаж байна.- Олон улсын Олборлох үйлдвэрлэлийг нээлттэй болгох чиглэлээр баруун бүс, зүүн бүс, төвийн бүсийн чуулгануудад удирдах зөвлөлийн гишүүд болон ажлын алба, гишүүн байгууллагуудын төлөөллийг оролцуулж үндсэн илтгэл хэлэлцүүлэх, санал бодлоо илэрхийлэх боломжоор хангаж ажиллав.- Түүнчлэн Бид Туул Голынхон төрийн бус байгууллага нь Туул Сэлбэ голын эрэг дагуух газрын хур хогийг хавар намрын улиралд цэвэрлэн оюутан сурагчдыг уриалан Сэлбэ гол дээрх 3-г гүүрийг угааж ариутган орчны цэвэр байдлыг ханган ажиллаж байна.- Олон улсын 10 гаруй орны Монголд ирсэн залуучуудтай “байгаль орчин хамгаалалд иргэний нийгмийн бодит оролцоо, манлайлал, туршлага”-ын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Байгууллагаа гадны 10 улсын төлөөлөгчдөд танилцуулж,хамтран ажиллахаар болов.- 2023 оны зунаас эхлэн Сүхбаатар дүүргийн Их Бага Баянд байрлах түүх дурсгалт Богдын Бор рашааныг эвдрэл сүйтгэлээс хамгаалан Ерөнхийлөгчийн ивээлд оруулах ажлыг санаачлан эхлүүлж Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран ажиллаж байна.- Удирдлагын баг гишүүдтэй хамтран мод тарих ажлыг зохион байгуулж ирсэн. Тухайлбал Баруун салаанд Амьд байгаль төрийн бус байгууллагын уриалга санаачлагаар, мөн Сэлэнгэ аймагт Батдэм төрийн бус байгууллагын урилгаар ойн төгөл байгуулах ажилд дэжлэг үзүүлэв.- Шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд, судлаачдын SciCon 2023 арга хэмжээнд зочин илтгэгчээр гүйцэтгэх захирал Т.Цэрэн оролцож 500 хүнд Монгол улсын байгаль орчинд тулгараад буй ноцтой асуудлуудын талаар болон гарц шийдлийн талаар мэдээлэл илтгэл танилцууллаа.- Бүх мэдээ мэдээлэл, зарыг олон нийтийн сүлжээнд ил тод байршуулж, гишүүн байгууллагуудруу имэйл хаяг болон гар утсаар холбогдож өгч байв. Мөн ажлын алба, удирдах зөвлөлийн гишүүдэд хандсан хүсэлт, саналыг шийдвэрлэхийг хичээж байв.6. Орон нутагт ажилласан талаарБаянхонгор, Дундговь, Хөвсгөл, Архангай, Говь-Алтай, Сүхбаатар, Хэнтий, Дархан, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Дорноговь, Ховд, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнод аймгуудад удирдах зөвлөлийн баг болон гишүүд байгаль орчны асуудлаар ажиллаж, иргэд, төрийн байгууллагатай уулзаж гарц, шийдлийг эрэлхийлж ажиллав.7. Санхүүжилт бүрдүүлсэн талаар- Удирдах зөвлөлийн гишүүд хувиасаа нийлээд 20.000.000₮- Даян дээрхийн байгаль хамгаалах сангаас Дархан аймгийн салбар зөвлөлд 50 сая, Говь-Алтай, Дундговь аймгуудыг чадавхжуулахад 30 сая төгрөгний дэмжлэг авч өгөв.- Баянхонгор аймгийн салбар зөвлөлд 2022 онд 70 сая төгрөгний төсөл батлуулуулахад дэмжлэг үзүүлсэн- Шүхэрчдийн холбоонд 50 гаруй сая төгрөгний төсөл авахад нь дэмжлэг үзүүлсэн- Ханнс зайделийн сантай 3 ажил дээр 8000 евроны дэмжлэг ававСАЛБАР ЗӨВЛӨЛҮҮДИЙН хувьд 21 аймагт салбар зөвлөлтэй бөгөөд 315 орчим ТББ орон нутагтаа өөр өөрийн чиглэлээр байгаль орчны тулгамдсан асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ. Зөвхөн ярих биш үйлдэл үйл хэргээрээ манлайлан үлгэрлэж бусдад эерэг хандлагыг түгээн нийгмийн дуу хоолой болон бүх гишүүн байгууллагууд минь ажиллаж байна.Монголын байгаль орчны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, дэмжиж байгаа үе үеийн удирдлагууд болон гишүүн байгууллагууддаа баярлаж буйгаа илэрхийлэн амжилт хүсье. Хүндэтгэсэн: Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүд, ажлын алба