Нийслэлийн ойн сангийн талаар хэлэлцүүлэг хийв.

0
225

Монгол улсад ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Нийслэлийн байгаль орчны газрын Ойн хэлтэс, Бид Туул голынхон ТББ, МБОИЗ хамтран “Нийслэлийн ойн сан бүхий газрын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлэг дугуй ширээний ярилцлага хийлээ.

Хэлэлцүүлэгт НБОГ-ын дарга Р.Энхтайван, Ойн хэлтсийн дарга О.Тэмүүжин, ЗГХА Ойн газрын ойн нөөцийн хэлтсийн дарга Т.Бат нар болон нийслэлийн ойн сан бүхий газрын байгаль хамгаалагчид, МБОИЗ-ийн хяналтын зөвлөлийн дарга М.Чинзориг, гүйцэтгэх захирал Ч.Дулмаа, Бид Туул голынхон ТББ-н тэргүүн Ц.Галбаатар, Д.Лхагвадорж нар оролцож баримталж буй бодлого, авч буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудал, ажил мэргэжлийн онцлог нөхцлийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Төр, ТББ, иргэдийн хамтын ажиллагааны үр дүнд аливаа байгаль хамгаалах хууль эрх зүйн орчин хангагдаж, хяналт хамгааллын зөв тогтолцоо бүрдэж, байгаль орчны эсрэг гэмт үйлдэл буурах, таслан зогсоох арга хэмжээ бодит үр дүнд хүрэх болно. МБОИЗ ТББ болон НБОГ-ууд цаашид хамтран ажиллах санамж бичиг байгуулж ажлын төлөвлөгөөний дагуу дараа дараагийн ажлуудаа хийхээр тогтлоо.