“Нийслэл хотын хэмжээнд хөрсний бохирдлын өнөөгийн байдал”

0
400

Хөрсний бохирдол үүсэх гол шалтгаан нь гэр хорооллын ариун цэврийн байгууламж, хог хаягдал, боловсруулах үйлдвэрүүд, уул уурхай, тээврийн хэрэгсэл зэргээс шалтгаалан ихэс ч байна.

Тухайлбал: Улсын хэмжээнд нийт 370 орчим хог хаягдлын төвлөрсөн цэгт жилдээ 3.5 сая тонн хог хаягддаг. Улаанбаатар хот жилдээ 1,4 сая тонн хог хаягдлыг 3 төвлөрсөн цэгт хүлээн авч устгадаг.

Нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрх энгийн нүхэн жорлонгийн ялгадас, угаадас хөрс рүү шууд нэвчиж Нийслэлийн хэмжээнд 88%-ийг нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол гэр хорооллын орчмын хөрсний дээжийн 93 хувь нян, хөгц, мөөг илэрч бохирдуулсаар байна.

Нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдол нь нам гүний усанд нэвчих, үерийн усаар зөөгдөх, агаарт дэгдэх замаар хотын хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд эрсдэл үүсээд байна.