ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

0
713

БОАЖЯ,МБОИЗ хамтран Хансс Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр “Монгол Улс нэгдэн орсон байгаль орчны Олон Улсын гэрээ, конвенцуудын хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг 4-р сарын 8-ны өдөр зохион байгууллаа. Тухайн хэлэлцүүлэг төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэд гээд олон талын оролцоотой болж хуульч, судлаачдын өөр өөрийн өнцгөөс судалж шинжилсэн илтгэлүүдтэй танилцаж санал солилцлоо.

Монгол улс 1993 оны 9-р сарын 30-ны өдөр Биологийн төрөл зүйлийн тухай НҮБ-ын суурь конвенцод анх нэгдэн орсноос эхлэн одоогоор манай улс Байгаль орчны чиглэлийн 12 конвенц, тэдгээрийг дагалдаж 5-н протоколыг соёрхон баталж, тэдгээрийн албан ёсны “Тал” болсон байна.

Нэгдэж орсон гэрээ, конвенцуудад:

  • Биологийн олон янз байдлын чиглэлээр:
  • Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенц, түүнийг дагалдах 3 протокол /Генетик нөөц, Биоаюулгүй байдал, Хариуцлага тооцох/
  • Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлсийг олон улсад худалдаалах конвенц
  • Зэрлэг амьтан нүүдлийн зүйлийг хамгаалах Боннын конвенц,
  • Олон Улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай  Рамсарын конвенц
  • Химийн бодис, хог хаягдлын чиглэлээр:
  • Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц, түүнийг дагалдах Монреалын протокол
  • Аюултай зарим химийн бодис болон пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын конвенц
  • Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенц
  • Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенц
  • Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц
  • Цөлжилт,газрын доройтол, ойн чиглэлээр:
  • Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнуудын болон ялангуяа африкийн цөлжилтэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенц
  • Азийн Ойн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх олон улсын гэрээ
  • Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр:
  • Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенц, түүнийг дагалдах Киотогийн протокол
  • Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр
  • Халим агнуурыг олон улсад зохицуулах конвенц

Хэлэлцүүлгийн гол  саналууд:

  • Олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажил хийж иргэдэд танин мэдүүлэх
  • Конвенцын хүрээнд үндэсний бага хурлыг зохион байгуулах замаар мэдээллийн сангийн нэгдсэн баримтыг цуглуулах, судалгаа, хамгааллын ажлыг нэгтгэн дүгнэх, харилцан мэдээлэл, туршлага солилцох
  • Нэгдэн орсон конвенц, протоколын хэрэгжилт, үр дүнг дүгнэх шалгуур үзүүлэлт гаргах

Мөн оролцогчдоос хэлсэн саналууд асуултуудыг дээрх саналуудтай нэгтгэн санал зөвлөмж гарган БОАЖЯ-д хүргүүлэхээр боллоо.