Гандантэгчэнлин хийдийн Дашчойпил дацангийн урд талбайг МБОИЗ-ийн гишүүн байгууллагуудын дэмжлэгтэйгээр мод тарьж тохижууллаа.

Мод тарих өдрөөр Гандандэгчилэн хийдийн олон нийттэй харилцах албаны Ч.Бямбажаргал, МБОИЗ-ийн Удирдах  зөвлөлийн гишүүн Ж.Ганбаатар, Ажлын албаны Б.Саяхүү болон сурагч шавь нарын хамт мод тарилаа.

Энэхүү үйл ажиллагааг МБОИЗ-ийн гишүүн байгууллагууд болох “Монголын мэргэжлийн Анчдын холбоо”-ны Д.Гэрэл, “Монгол Улсын Мод Хамгаалах төв” ТББ-ынД.Сарантуяа, “Аз бут” ТББ-ийн С.Тунгалаг нар дэмжин оролцож, 2018 оны 5-р сарын 14-ны өдөр Гандантэгчэнлингийн Дашчойпил хийдийн урд талд ногоон байгууламжийн тохижилтыг хийж гүйцэтгэлээ.

  

 

 

 

 

 

Мөн МБОИЗ-той хамтран ажилладаг Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбооны (МХХДБҮХ) “Пластикцентр” байгууллагын зүгээс 4 ширхэг цэцгийн мандалын саваар ивээн тэтгэлээ.