“Монголын Усны Түншлэл” /МУТ/ ТББ нь 2013 онд Дэлхийн усны өдөр болох 3 сарын 22-нд байгуулагдсан, 200 орчим гишүүнтэй, төр, хувийн хэвшил, нийгэмд үйлчилдэг болон гишүүнчлэлтэй ТББ байгууллагууд, бие даасан судлаачид, усны салбарын тэргүүлэх эрдэмтэд, төрийн түшээд зэрэг нийгмийн олон төлөөллөөс бүрдсэн усны салбарын түншлэлийг хөгжүүлэх замаар улс орноо хөгжихэд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилготой билээ.

МУТ-ТББ нь тэргүүн, гүйцэтгэх захирал, удирдах зөвлөл, усны салбарын өмнө тулгамдсан тодорхой асуудлуудаар байнгын хороо, зөвлөл байгуулан ажиллуулах бүтэц зохион байгуулалттай.

Монголын Усны Түншлэл ТББ-ын тэргүүнээр усны инженер, УИХ-ын гишүүн Д.Батцогт ажилдаг.Удирдах Зөвлөл нь төр, хувийн хэвшил, ТББ, мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрддэг, МУТ-ТББ-ын гүйцэтгэх захирлаар ШУТИС-ийн профессор, техникийн ухааны доктор Д.Басандорж ажиллаж байна.

МУТ-ТББ нь Дэлхийн усны түншлэл байгууллагын гишүүн бөгөөд олон улсын хэд хэдэн байгууллагатай хамтран ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here