Олон Улсын Гэрээ Конвенцуудын талаар ээлжит хэлэлцүүлэг боллоо.

🌏Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран “Олон улсын конвенцууд (CMS, CBD, CITES)-ын талаарх ойлголтыг бэхжүүлэх улмаар Монгол бөхөн (Saiga tatarica mongolica) хамгааллын асуудал” сэдэвт зөвлөгөөнд МБОИЗ-н төлөөлөл оролцож мэдээлэл солилцож байна.

Зөвлөгөөний зорилго нь:

✅Конвенцуудын талаарх ойлголтыг сайжруулах Монгол Улсын амлалт, бодлогын талаар ярилцах улмаар цаг үеийн мэдээллийг шинэчлэн хүргэх

✅Үндэсний үйл ажиллагааг CMS, CBD болон CITES конвенцуудтай уялдуулж, уялдуулах, конвенцыг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанд саад бэрхшээлийг бууруулах стратегийн талаар

✅Монгол Улс CITES-ийн үүргээ хэрхэн сайжруулах, ялангуяа монгол бөхөн хамгааллын асуудал мөн сэг зэмтэй харьцах, устгах менежмент, овоолгын менежментийг сайжруулах талаар

Тус зөвлөөн олон талын оролцоог хангаж байгаа нь чухал бөгөөд WCS-ийн Олон улсын бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч, Сюсан Лейберман Ph.D. конвенцын хороодын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, техникийн хороодын бүрэлдэхүүн бүхий холбогдох албан тушаалтнууд, CMS, CBD, CITES конвенцуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оролцож буй түншүүд, ТББ-уудын төлөөлөл оролцож байна.

МБОИЗ Ногоон парламентын 2024 оны 4-р сарын хуралдаанаа @Hanns Seidel Foundation Mongolia-н санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-тай хамтран “Монгол Олон Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ коенцуудын хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг хийж хэрэгжилтийг хангуулахыг шаардах, цаашид уялдаа холбоотой хамтран ажиллах гарц шийдлүүдийг гаргаж эрх бүхий байгууллагуудад хүргэж байсан.

You May Have Missed