Ж.ОЮУНМАА ДОКТОРЫН СУДАЛГАА

Өнөөдөр буюу COP-17 цөлжилттэй тэмцэх бага хурлын 7 дахь өдөр Ногоон бүсийн Тулуй танхимд “Хөвсгөл далай ээж” ТББ-ын тэргүүн Биологийн ухааны доктор Ж.Оюунмаагийн оролцсон арга хэмжээ боллоо.

Тус арга хэмжээнд Ж.Оюунмаа доктортой хамтран судалгааны ажил хийж буй Япон Улсын Фукуй Их Сургуулийн багш судлаач доктор Хироаки Тересаки оролцож хамтарсан судалгааны ажлын үр дүнг танилцуулсан билээ.

Тус судалгаа нь судлаачдын 4 жилийн үр шимээр хөрсийг ургамалжуулах энгийн бөгөөд эко аргыг туршин бодит нөлөө үзүүлсэн талаар дурьдсан бөгөөд тус судалгааны үр дүн байгаль дэлхийгээ цөлжилтөөс аврах нэгэн гарц болж байгааг харах таатай байлаа. 2023 оноос Японы Фукуй ИС нь энгийн, хямд өртөгтэй, байгальд суурилсан шийдлийг туршиж доройтсон газрыг ноосон нэхмэл бус геонэхмэл бүтээгдэхүүнээр хучиж үзжээ. Дөрвөн жилийн хээрийн туршилтын үр дүнд энэхүү шинэлэг материал нь Монголын бэлчээрийг нөхөн сэргээх өргөжүүлэх боломжтойг харьцуулсан баримтаар харуулсан байлаа.

МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн доктор Ж.Оюунмаа таны цаашдын судалгааны ажилд амжилт хүсье.

You May Have Missed