Нийт нутгаар цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор иргэн, ААН байгууллагуудыг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж иргэний үүргээ биелүүлэхийг анхааруулж байна.
Хуурайшилт ихсэж ой, хээрийн түймэр гарч болзошгүй нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан иргэн танд дараах зөвлөмжийг анхаарна уу. • Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог нурмыг бүрэн унтраах
• Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох
• Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
• Машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох
• Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд нь 100-аас доошгүй зайд 10 метрийн өргөнтэй зурвас татах
• Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
• Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх
• Ард иргэд бага насны хүүхдэд хуурайшилт ихтэй үед ил гал, шүдэнз, асаагуур зэргийг хэрэглэж болохгүй талаар заавар зөвлөгөө өгөх
• Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх
ИРГЭН ТА ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах арга ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй.