“ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОХ НЬ” ТӨСӨЛ МОНГОЛ УЛСАД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

0
304

Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Гэж заасан байдаг ч өнөөдөр байгалийн баялаг ашиглахтай холбоотой мэдээлэл, түүнээс хэн ашиг хүртэж байгаа мэдээлэл тийм ч ил тод бус. Үүнд бага ч болов гарц гаргалгаа болж магад Олон улсын #Олборлох_үйлдвэрлэлийг_нээлттэй_болгох_нь төсөл Монгол Улсад нээлтээ хийлээ. EITI (ОҮИТБС)-ын Олон улсын нарийн бичгийн дарга нарын газар, Лондон хотноо төвтэй Open Ownership олон улсын байгууллагаас дэлхийн 13 улсад хэрэгжүүлж буй “Олборлох үйлдвэрлэлийг нээлттэй болгох нь” төслийн талаар танилцуулж, мэдээлэл хийлээ. Таван жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслөөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхийн аж ахуйн нэгжүүдийн жинхэнэ эзэд, эцсийн өмчлөгчдийг ил тод байдлыг сайжруулахад хууль тогтоомжуудыг уялдуулах, мэдээлэл цуглуулж, шалгах стандартыг боловсронгуй болгоход чиглэсэн техникийн чадавхыг нэмэгдүүлэх цогц үйл ажиллагаа явуулах юм байна. Төслийн хүрээнд байгалийн баялгаас ашиг хүртэгч эцсийн өмчлөгчдийн ил тод байдлыг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөөнд оролцогч талууд болон олон нийт саналаа өгөх боломжтой юм.

МБОИЗ -өөс УУХҮЯамыг өөрөөсөө эхлээд ил тод байх ёстойг хэлж, мэдээлэл дутмаг байдлаас болон зөрчилдөөнтэй хуулиудаас шалтгаалан иргэд, аж ахуй нэгжүүдийн хооронд зөрчил, мөргөлдөөн үүссээр байгаа асуудлын үндэс суурийг засаж залруулахад анхаарах хэрэгтэйг хэллээ.

ЭЗЛЭХ ХУВЬ
өмнөх нийтлэлМОД-УС
Дараагийн нийтлэлEssay Writing Service