ҮНДЭСНИЙ МОД ТАРИХ ӨДӨР/NATIONAL TREE PLANTING DAY

0
727

МБОИЗ-ийн гишүүд Үндэсний мод тарих өдрийн хүрээнд ээлжит хаврын мод тарилтаа Батдэм ТББ-нхаа урилгаар Сэлэнгэ аймгийн Мандал сумд очиж ойн нөхөрлөлийн газарт мод тарилаа.

Зорин очсон гишүүдэд доктор Отгонбилэг ах маань тарьц суулгац, хорхой, зөгийн аж ахуйн талаар маш нарийн зөвлөгөөнүүдийг өгч, хэдий мэддэг ч эрдэмтний үг үнэтэй гэдгийг харуулж бусад маань чих тавин сонсож,өөртөө тулгарч буй асуудлаа асуун зөвлөмж авсан үр бүтээлтэй сайхан өдөр байлаа. Алс хол амьдардаг, амрах гэж эх орондоо ирсэн сайн дурын ажилд цаг заваа зориулдаг Батмөнх таньд ногоон үйлстнүүдийнхээ өмнөөс чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Эх дэлхийнхээ төлөө үргэлж санаа тавьж бүх ажилд оролцон, үйл хэрэг үйлс зорилго нэгтэй байдаг ногоон зүтгэлтнүүддээ маш их баярлалаа.