УДИРДЛАГЫН БАГ ШИНЭЭР СОНГОГДЛОО/A new management team has been elected

0
278

“Хуульчлагдсан байгалийн эрх”төрийн бус байгууллагуудын Үндэсний 8-р чуулганы 2-р хэсгийн хуралдаанаар гишүүдийн санал хураалтаар дараагийн 4-н жилд МБОИЗ-ийг авч явах удирдлагын багаа шинэчлэн сонголоо. Чуулганд оролцогчдын дундаас нэр дэвшүүлсэн 24 хүнээс илээр санал хурааж Г.Галтайхүү, С.Амгаланбаатар,Б.Эрдэнэ, Ж.Оюунмаа, Ц.Мөнхбаяр,П.Шинжээравдан, Ч.Дулмаа, Ц.Цэвээнхэрлэн, Г.Эрдэнэцолмон нарын 9-н хүн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсоноос Г.Галтайхүүг удирдах зөвлөлийн гишүүдийн 100%-н саналаар МБОИЗ-ийн тэргүүнээр баталлаа.

Мөн хяналтын зөвлөлийн даргаар М.Чинзориг, хяналтын зөвлөлийн гишүүдээр Г.Оюунтуяа, Т.Гэрэлмаа, Б.Бат-Эрдэнэ, О.Наранцогт нар сонгогдлоо. Та бүхний бүх гишүүдээ төлөөлөн хийх ногоон үйлсэд амжилт хүсье.