Тогтвортой хөгжлийн зорилт ба шинжлэх ухаан
Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) хамтран Монгол Улсын тогтвортой хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацийг нэвтрүүлэх талаарх олон талт уулзалтыг өнөөдөр НҮБ-ын байранд зохион байгуулж байна.
“Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-г угтсан олон хэлэлцүүлэг арга хэмжээний нэг болох энэхүү хэлэлцүүлэгт Засгийн газар, Яам хэлтсүүд, Их дээд сургуулиуд, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл,иргэний нийгмийн төлөөллүүд оролцож байна.
Зөвлөлдөх уулзалтын зорилго:
Ирээдүйн талаарх дээд хэмжээний уулзалтын гол үр дүн болох Ирээдүйн гэрээний тухай, ялангуяа шинжлэх ухаан, технологи, инновацийн (ШУТИ) талаар оролцогч талуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх;
Шинжлэх ухаан, технологи, инновацийг нэвтрүүлэхэд тулгарч буй сорилтууд, дэмжих болон саад болж буй хүчин зүйлсийг тодорхойлох;
Монгол Улс ТХЗ-ыг хэрэгжүүлэхийн тулд шинжлэх ухаан, технологи, инновацийг хэрхэн ашиглах талаар санал, байр сууриа хуваалцах;
Бүлгийн ажлын үр дүнд Засгийн газар болон Монгол Улсын хувьд авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний саналыг тодорхойлоход чиглэнэ гэжээ.
Тус хэлэлцүүлэгт оролцож хамтарсан Засгийн газрын бодлогод ТХЗ хэрхэн яаж туссан, боловсролын салбартаа баримталж буй бодлогоороо дамжуулан ядуурлыг бууруулж, эрүүл Монгол хүнээ боловсролоор нь дэмжих бодитой ажлууд юу байгаа талаарх мэдээлэл авах,энэ хүрээнд саналаа өгөхийг бид бүхэн зорьж тус үйл ажиллагаанд оролцож байна.


