Байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-ууд, эрдэмтэн судлаачид ҮХЦ-д хандаж, УИХ, ҮАБЗ -д шаардлага хүргүүлнэ

🌏 Говийн Их дархан цаазат газарт Нарансэвстэйн боомтыг нээхээр Засгийн газар үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан нь дэлхийд нэн ховор амьтдыг устах аюулд хүргэж, экосистемийг эрсдэлд оруулж, нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенц, Монгол Улсад хүчин төгөлдөр холбогдох хуулиудыг зөрчиж байгааг байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-ууд, эрдэмтэн судлаачид эсэргүүцэж байна.

Тэд энэ талаар УИХ, ҮАБЗ-д албан шаардлага хүргүүлсэн бөгөөд Үндсэн Хуулийн Цэцэд хандах болсон талаар “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-с хэвлэлийн бага хурал хийнэ.

✅ Хэвлэлийн бага хурал 2024.10.31-ний өдрийн 11:30 цагт “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д болно.

Утас: 7013-1400; 9915-0562

You May Have Missed