ОУСК-иас Монголын иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзалт хийв.

Олон Улсын Санхүүгийн Корпорациас (ОУСК) 2016 оны 4 сарын 6-нд ОУСК-ийн байранд Монголын Иргэний Нийгмийн төлөөллүүдтэй уулзалт, нээлттэй хэлэлцүүлэг хийж, Байгаль орчин, нийгмийн стандарт болон тэдээрийг Монгол дахь төслүүдэд хэрхэн хэрэгжүүлдэг тухай танилцууллаа.

Уулзалт, хэлэлцүүлэгт Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Байгаль орчин, Нийгмийн салбарын төлөөлөл оролцсон бөгөөд Байгаль орчин Нийгмийн стандартын ерөнхий асуудал түүнчлэн ОУСК-ийн тодорхой төслийн асуудлаар иргэний нийгмийн санал, дүгнэлт, шүүмжийг сонсож, асуултанд хариулж, харилцан ярилцсан юм.

Иргэний нийгмийн төлөөлөл усны тулгамдсан асуудал болон мэдээллийн нээлттэй байдлын талаар хэд хэдэн асуулт асууж, чөлөөт  ярилцлага өрнүүлж цаашдаа энэ сэдвээр дахин уулзалт, хэлэлцүүлгийг тогтмол хийж байхаар тохиров.