МБОИЗ хандивт нэгдлээ

0
1447

Ой хээрийн түймэр дэгдэж, улсын хэмжээнд хүндхэн нөхцөл үүсээд байгаа энэ цагт айл өрх, албан байгууллага, хувь хүн бүр эрвийх дэрвийхээрээ тусалж, дэмжсээр байна. Монголын байгаль орчны иргэний зөвлөл / МБОИЗ/ түймрийн голомтод ажиллаж байгаа хүмүүст туслах зорилгоор, үндэсний үйлдвэрлэлийн 370 ширхэг шүүгчтэй, тусгай зориулалтын маскийг эхний ээлжинд хандив болгон өглөө. Түймрийн утаа хүний биед их хэмжээний хор, нөлөө үзүүлдэг тул энэхүү шүүгчтэй маск нь нэн чухал болохыг хандивын үйл ажиллагааг зохион байгуулагчид хэлж байна. Мөн савар, бээлий зэрэг хөдөлмөрийн багаж хэрэгсэл их хэрэгтэй байгаа юм байна. Та бүхнийг ч мөн нэгдэхийг уриалж байна.