Ногоон парламентын дэг

Батлав. Ногоон парламентийн бүх

гишүүдийн нэгдсэн хуралдаан

2016 оны 01 essay writing сарын 08 өдөр

 

НОГООН ПАРЛАМЕНТЫН  ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ

 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

 1 дүгээр зүйл. Зорилт

1.1.Энэ баримт бичгийн зорилт нь Ногоон парламентын Хурлын нэгдсэн болон тэргүүлэгчдийн хурал /цаашид “хуралдаан” гэх/-ыг зохион байгуулах, хуралдаанаар хууль, төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал оруулах, нөлөөлийн үйл ажиллагаа явуулах дэг, журамтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хуралдааны үндсэн зарчим

2.1.Хуралдаан хууль дээдлэх, асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, цөөнхийн саналыг хүндэтгэн сонсож олонхийн саналаар conclusion start шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно.

2.2. Ногоон Парламентын гишүүн /цаашид “гишүүн” гэх/ хуралдааны товлон зарласан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй.

2.3. Ногоон парламентийн нэгдсэн хуралдааныг хуралдаан болохоос өмнө ажлын таваас доошгүй хоногийн, тэргүүлэгчдийн хуралдааныг ажлын гурваас доошгүй хоногийн өмнө зарлаж хуралдуулна.

3 дүгээр зүйл. Хуралдааны тов, зарлах, ирц бүрдүүлэх

3.1. Ногоон Парламентын нэгдсэн хуралдааныг сар бүрийн гуравдах долоо хоногийн пүрэв гарагийн 14:00 цагаас хуралдуулах ба шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдаан зарлаж товыг зарласан өдрийн өглөө 10 цагаас, үдээс хойш 14 цагаас эхэлнэ.

3.2. Тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудал, дарааллыг Парламентын тэргүүлэгчдийн харалдаанаар тогтооно.

3.3. Гишүүдээс гаргасан горимын саналаар санал хураалт явуулах;

3.4. Асуудлыг хэлэлцэх журам, дарааллын талаар гишүүнээс гаргасан саналыг горимынх гэх бөгөөд түүгээр нэг удаа санал хураана.

3.5. Ногоон парламентын нэгдсэн хуралдааныг тэргүүлэгч гишүүд сонгож удирдах ба нэгдсэн хуралдааныг гишүүдийн болон хороодын саналаар түр завсарлуулах буюу хугацааг нь сунгаж болно.

3.6. Гишүүдийг нэгдсэн хуралдаанд бүрэн хамруулах асуудлыг хорооноос сонгогдсон тэргүүлэгч гишүүн хариуцах ба хүндэтгэх шалтгаанаар хуралдаанд ирэх боломжгүй бол хорооноос төлөөлөл сонгож оролцуулахыг ногоон парламентийн дэд даргад урьдчилан мэдэгдсэн байна..

3.7. Гишүүн өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн өөр хурал, семинарт зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаан тасалсанд тооцно.

3.8. Хүндэтгэх шалтгаанаас бусад шалтгаанаар гишүүн, хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг тараагүй байхад орхиж гарахыг хориглоно. 3 удаа орхиж гарсан гишүүнийг 10,0 төгрөгөөр торгоно.

3.9. Парламентийн хуралдааны товыг парламентийн тэргүүлэгч гишүүдийн хуралдаанаас, хорооны гишүүдийн олонхийн санал, удирдах зөвлөлийн дарга, түүний гишүүдийн олонхийн саналыг харгалзан Парламентийн тэргүүлэгчид зарлах эсэх эцсийн шийдийг гаргана..

3.10. Тэргүүлэгчдийн хурал нь танхимын болон онлайн хэлбэртэй байж болно.

3.11. Тэргүүлэгч гишүүн нь тэргүүлэгчдийн хуралдаанаас чөлөө авч болох хэдий ч хуралдааны хэлэлцэх асуудалтай холбоотойгоор заавал санал ирүүлэх, өгөх үүрэгтэй.

4 дугаар зүйл. Хуралдаанд ажиглагч оролцуулах, баримтжуулах

4.1. Ногоон парламентын хуралдааныг нээлттэйгээр зохион байгуулна.

4.2. Хуралдаанд хэлэлцэж байгаа тухайн асуудлыг боловсруулахад оролцсон ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүн, түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид, хуралдаан болон хэлэлцэж байгаа асуудлыг сонирхсон иргэд урьдчилан мэдэгдсэнээр оролцож болно.

4.3. Хуралдааны явцыг дуу, дүрс бичлэг, мэдээллийн бусад техник хэрэгсэл ашиглан баримтжуулна.

5 дугаар зүйл. Хуралдаанд үг хэлэх, санал, дүгнэлт гаргах, асуулт тавих журам

5.1. Гишүүн хуралдаанд үг хэлж байр сууриа илэрхийлэх, санал, дүгнэлт гаргах, тайлбар хийх /цаашид “үг хэлэх” гэх/, асуулт асуухдаа дэгийг чанд сахиж дараахь журмыг баримтална:

5.1.1. Үг хэлэх, асуулт асуухаа урьдчилан мэдэгдэн дараалалд орж хурлын тэргүүлэгчид түүний даргаас зөвшөөрөл авах;

5.1.2. Тогтоосон хугацаанд холбогдох асуудлаар өөрөө үг хэлэх, асуулт асуух бөгөөд , энэхүү эрхээ бусад гишүүдэд шилжүүлэхгүй байх;

5.1.3. Хуралдааны дарга зөвшөөрөл өгөөгүй байхад үг хэлэх буюу асуулт тавих, энэхүү эрхээ эдлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, басамжлах, яриаг нь таслах, өмнөөс нь үг хэлэх, өөрийн саналыг дэмжүүлэх буюу бусдын саналыг үгүйсгэх зорилгоор шахалт, дарамт үзүүлэх, хүч хэрэглэх зэрэг гишүүний ёс зүйд үл нийцэх үйлдэл гаргахгүй байх;

5.1.4. Ногоон Парламентын шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэхэд гишүүн өөрийн байр сууринаас хандаж үг хэлэх, санал хураалтад оролцох;

5.1.5. үг хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байх;

5.1.6. асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх.

5.2. Гишүүний асуултад хариулах хугацаа 3 минутаас илүүгүй, нэмэлт хариулт, тайлбар өгөх хугацаа 1 минутаас илүүгүй байна.

5.3. НЭгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдон уригдаж ирсэн хүмүүс хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр тайлбар хийж асуултад хариулж болно.

5.4. Ногоон Парламентын Хуралд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон танилцуулгыг тухайн байгууллагын төлөөлөгч хийнэ.

5.5. Саналаа ирүүлсэн дарааллыг баримтлан гишүүдэд асуулт асуух, үг хэлэх зөвшөөрөл өгөх;

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Ногоон парламентын хуралдаан

6 дүгээр зүйл. Анхдугаар хуралдаан

6.1. Анхдугаар хуралдааныг зохион байгуулах:

6.1.1 Хороод тус бүрээс сонгогдсон гишүүд бүрэлдэхүүнээр байж анхдугаар хуралдааныг хийх ба дундаасаа анхдугаар хуралдааныг зохион байгуулах хурлын тэргүүлэгчдийг сонгоно. Тэргүүлэгчид дундаасаа хурлын даргаа сонгоно.

6.1.2. Хуралдааны тэргүүлэгчид зөвхөн сонгуулийн үйл ажиллагаа явуулна. Сонгуулыг нууц санал хураалтаар явуулах бөгөөд нэр дэвшигчдээс асуулт асууж болно.

6.1.3. Сонгууль явуулахын тулд тооллогын комсисс ажиллуулна. Парламентын гишүүдийг сонгох сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн тухай танилцуулгыг тооллогын комиссын дарга танилцуулах бөгөөд Тооллогын комиссын дарга хамгийн олон санал авсан хүнийг танилцуулна. 6.1.3. Тооллогын комиссын дарга тооллогын хуудасны дүнг танилцуулсны дараа хамгийн олон санал авсан хүнийг Ногоон парламентийн даргаар сонгогдсоныг зарлан баталгаажуулна…

6.1.4. Ногоон парламентийн анхдугаар хуралдааныг удирдсан хурлын тэргүүлэгчдийн дарга Ногоон парламентийн даргын нэрийг чуулганы хурлын тэргүүлэгчдэд тэр даруй мэдэгдэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Хууль тогтоомжийн төсөл, Улсын Их Хурлын болон засгийн газраас баталсан бусад шийдвэрийн төсөл хэлэлцэх журам

7 дугаар зүйл. Хууль тогтоомжийн төсөл, бусад шийдвэрийн талаар хэлэлцэх

7.1. Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, Засгийн газраас баталсан тогтоол /цаашид “төсөл” гэх/-ийг дараахь үе шаттайгаар хэлэлцэнэ:

7.1.1. Холбогдох хороо төслийг урьдчилан хэлэлцэж хуралдаанаар хэлэлцэх эсэх тухай санал, асуудал, дүгнэлт гаргаж тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж эгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулна.

7.1.2. Ногоон Парламентын тэргүүлэгчдийн олонхи нь нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн төслийг холбогдох хороонд бэлтгэлийг хангуулахаар шилжүүлнэ;

7.1.3. Холбогдох хороо, төслийг урьдчилан хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт оруулах;

7.1.4. Нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэг явуулж олонхийн дэмжлэг авсан саналуудыг тусган харгалзан ямар үйл ажиллагаа явуулах тухай хянан үзэж нэгдсэн хуралдаандаас шийдвэр гаргана.

7.2. Хууль тогтоомжийн төслийн зохицуулах харилцааны ач холбогдол, хамрах хүрээг харгалзан хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг гишүүд, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор байгуулж болно.

7.3. Ажлын дэд хэсэг дор дурдсан эрх, үүрэгтэйгээр ажиллана:

7.3.1. Хууль санаачлагч болон шаардлагатай бусад байгууллага, албан тушаалтнаас нэмэлт мэдээлэл, судалгаа авч дүн шинжилгээ хийх;

7.3.2. шаардлагатай гэж үзвэл хэлэлцэж байгаа асуудлаар нарийн мэргэшсэн шинжээчдийг ажилдаа татан оролцуулах;

7.4. Ажлын хэсэг төслийг хуралдаанаар хэлэлцэж олонхийн дэмжлэг авсан саналыг нэгтгэн хэлэлцэж эцсийн санал, дүгнэлтийг гарган нэгдсэн хуралдаанд танилцуулах

8 дугаар зүйл. Нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх

8.1. Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулахаар Тэргүүлэгчдийн хурлаас батласан асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

8.2. Төлөвлөгөө, дараалалд ороогүй боловч зайлшгүй шаардлагатай хууль тогтоомжийн төсөлд санал оруулах асуудлыг хэлэлцэх эсэх талаар хуралдаанд оролцогчдоос санал хураалт явуулж шийдвэрлэнэ

8.3. Нэгдсэн хуралдаанаар хууль тогтоомжийн төслийг танилцуулж, хэлэлцэх :

8.3.1. Санаачлагч ба хорооны ахлагч 10-15 минутад багтаан төслийн талаар санал, дүгнэлтээ танилцуулах;

8.3.2. Илтгэл, санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, хариулт өгөх;

8.3.3. Нэгдсэн хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар дэмжсэнээр хууль тогтоомжид НП саналаа илэрхийлсэн гэж үзнэ.

8.4. Гишүүн асуулт асуух, түүнд хариулах, нэмэлт тайлбар хийх, түүнчлэн үг хэлэх хугацааг хуралдааны дэгт заасныг баримтлан хуралдаан даргалагч чиглүүлнэ.

9 дугаар зүйл. Нэгдсэн хуралдаанаар төслийн хэлэлцүүлэг явуулах

9.1. Аливаа хууль тогтоомжийн төслийг мэргэжлийн холбогдох хорооны гишүүд, Удирдах зөвлөлд суугаа гишүүдийнхээ саналыг тусган боловсруулж, тэргүүлэгчдийн хуралд танилцуулж нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлнэ.

9.2. Санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн асуулт асуух, түүнд хариулах хугацаа тус бүр 2 минутаас илүүгүй байх бөгөөд гишүүд хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр нэмэлт асуулт асууж болно.

9.3. Гишүүн зөвхөн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой горимын санал гаргах хүсэлт тавьж болох бөгөөд хуралдаан даргалагч горимын саналыг сонсож түүгээр санал хураалгана.

9.4. Нэгдсэн хуралдаан санал хураалт явуулж дууссаны дараа төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дэмжсэн бол төсөл болон төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа батлагдсанд тооцно

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Бусад асуудал

10 дугаар зүйл. Шийдвэрийн эцсийн найруулга хийх, ёсчлох, баримтжуулах.

10.1. Парламентын Хурлын шийдвэрийн эцсийн найруулга хийх, ёсчлох ажиллагааг дараахь журмаар гүйцэтгэнэ:

10.1.1. Холбогдох хороо, эцсийн найруулга хийсэн хурлын шийдвэрийг хянаж Хурлын тэргүүлэгчдэд эцсийн хувилбарыг танилцуулах;

10.1.2. Хурлын тэргүүлэгчид, холбогдох хорооны гишүүдтэй шийдвэрийн эцсийн найруулгыг хянаж парламентын хуралд хариуцсан хороод танилцуулах;

10.1.3. Парламент шийдвэрийн эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх.

10.2. Хурлын тэргүүлэгчид, хорооны дарга эцсийн найруулгыг хуулийн зөвлөх хянахдаа түүний агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийнэ.

10.3. Шийдвэрийн эцсийн найруулга хийж Хуралд танилцуулах хугацааг түүний хэмжээ, цар хүрээ, холбогдох хорооны саналыг харгалзан Хурлын тэргүүэлгчид тогтооно.

10.4. Шийдвэрийн эцсийн найруулгыг хуулийн зөвлөх тэоргүүлэгчиддээ танилцуулснаас хойш Хурлын тэргүүлэгчид ажлын 3 өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчилно.

10.5. Ёсчилсон шийдвэрийг Байгаль Орчны ТББ-дад МБОИЗ-ын ажлын алба 24 цагийн дотор майл сүлжээгээр илгээнэ.

11 дугаар зүйл. Хуралдааны тэмдэглэл хөтлөх, түүнийг хадгалах, ашиглах журам

11.1. Нэгдсэн хуралдааны явцыг бичгээр болон соронзон хальсанд дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан тэмдэглэж /цаашид “хуралдааны тэмдэглэл” гэх/ хадгална.

11.2. Хуралдааны тэмдэглэлд дараахь баримт бичгийг хавсарган хадгална:

11.2.1. Тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хуралдаанд урилгаар оролцсон болон байлцсан хүмүүсийн нэр, албан тушаал;

11.2.2. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон Хурлын бусад шийдвэрийн төсөл /хувилбарууд/, тэдгээрийн үзэл баримтлал, танилцуулга, хавсаргасан санал, судалгаа бусад баримт бичиг;

11.2.3. Хэлэлцэж байгаа асуудлаар гишүүд, ажлын хэсэг, бусад хуулийн этгээдээс бичгээр ирүүлсэн саналын томъёолол, тэдгээрийн үндэслэл, тооцоо, судалгааг тайлбарласан баримт бичиг;

11.2.4. Ажлын дэд хэсгээс тэргүүлэгчдэд, хороонд, хороо, гишүүдээс нэгдсэн хуралдаанд оруулсан санал, дүгнэлт, санал хураалгах томъёоллын төсөл;

11.3. Хуралдааны гар /бичгийн/ тэмдэглэлд дараахь зүйлийг заавал тусгана:

11.3.1. Хуралдаан эхэлсэн, завсарласан, дууссан болон асуудлыг хэлэлцэж эхэлсэн, дууссан он, сар, өдөр, цаг, минут;

11.3.2. Хэлэлцсэн төсөл буюу асуудал, түүнийг танилцуулсан албан тушаалтан, ажлын хэсгийн бүрэлдэхүүн;

11.3.3. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдээс тавьсан асуулт, түүний хариулт, түүнчлэн гишүүдээс гаргасан санал, шүүмжлэл, хэлсэн үг;

11.3.4. Санал хураалтын дүн /тоо, хувиар/, хэрэв нэрээр санал хураасан бол гишүүн бүрийн нэр, өгсөн санал;

11.3.5. Хуралдааны ирц /тоо, хувиар/, хуралдаанд ирээгүй гишүүний нэр, шалтгаан;

11.3.6. Хуралдаанд хоцорч ирсэн, чөлөө авсан, өвчтэй байсан, тасалсан гишүүний нэр

11.3.7. Гишүүний хэлсэн үгийг хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгах бөгөөд тусгайлан тэмдэглүүлэхээр хэлсэн үгийг тухайн гишүүнээр хянуулж гарын үсэг зуруулна.

11.3.8. Хуралдааны тэмдэглэлтэй аливаа хязгааргүйгээр танилцах эрх нээлттэй ,бөгөөд хуралдааны тэмдэглэлийг хууль бус үйл ажиллагаанд ашиглахгүй байх үүрэгтэй

11.4. Нэгдсэн хуралдааны тэмдэглэлтэй МБОИЗ-ын Тэргүүн буюу хурлын дарга, МБОИЗ-ын ажлын алба, хорооны хуралдааны тэмдэглэлтэй холбогдох хорооны дарга, ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлтэй түүний ахлагч тус тус танилцаж гарын үсэг зурна

11.5. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг энэ хуульд заасан журмаар эмхэлж архивын нэг нэгж болгон товъёоглож, архивын тухай хууль тогтоомжид заасан ногдол, журмын дагуу хадгална.