МБОИЗ-өөс гишүүн ТББ, иргэдэд үзүүлэх үйлчилгээ

  1. Бүх төрлийн мэдээ, мэдээлэлээр хангах (нууцын зэрэглэлтэй мэдээлэлээс бусад)
  2. МБОИЗ-ийн гишүүн ТББ, иргэдээс өөрсдийн үйл ажиллагааг МБОИЗ-ийн Веб хуудасаар дамжуулан олон нийтэд хүргэх, сурталчлах
  3. Хууль эрх зүйн зөвлөгөө, хамгаалалт, өмгөөлөлийн, туслалцаа үзүүлэх.
  4. МБОИЗ-ийн үнэт зүйлсийг дээдэлж эв нэгдэл, сонирхолын зөрчил, ёс зүйн кодны зарчмыг эрхэмлэн  сахихад нь зөвлөгөө туслалцаа өгөх.
  5. ТББ, иргэдээс  Байгаль орчин, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн  эсрэг аливаа  сөрөг үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, мэдээлэх, эрх бүхий байгууллага, албан тушаалтантай хамтран таслан зогсоох, зөрчил, нөлөөллийг арилгах бууруулах санал, санаачлагаа хэрэгжүүлэхэд нь бүх талаар дэмжлэг  үзүүлэх.
  6. МБОИЗ-ийн эрхэм зорилго, чиглэлд нийцсэн төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлэх  хэрэгжүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахад нь тавигдах  шалгуур үзүүлэлт, зарчмын хүрээнд дэмжих.
  7.   Төр засаг, салбарын  яам, агентлаг, орон нутгийн удирдах байгууллагууд, аж ахуйн  нэгж иргэдтэй хамтран ажиллахад бүх талын дэмжлэг үзүүлэх, хөрөнгө босгох санхүүгийн  чадавхи, менежментээ дээшлүүлэхэд нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх.
  8. Бараа үйлчилгээ худалдан авах тендер, сонгон шалгаруулалтанд оролцоход нь дэмжлэг үзүүлэх. (тодорхойлолт, албан бичгээр)
  9. Гадаад, дотоодод мэдлэг боловсрол, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, сургууль, дамжаа, чадавхижуулах сургалтанд хамрагдахад дэмжлэг үзүүлэх, оролцуулах,
  10. МБОИЗ-ын Үндсэн зорилго чиглэлд нийцсэн гадаад дотоодын арга хэмжээ, хурал, чуулган зөвлөгөөн, уралдаан тэмцээнд оролцоход МБОИЗ-өөс баримтлах чиглэл, зарчим,шалгуурын хүрээнд дэмжлэг үзүүлэх. (нэр дэвшүүлэх хүсэлт, тодорхойлолт, албан бичгээр)
  11. Төр, засгийн болон салбар, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудын албан тушаалд томилогдох, дэвших, дэвшүүлэх, ажиллахад  дэмжлэг үзүүлэх
  12. Байгаль орчин,  хүний эрхийн чиглэлээр хийгдэх хяналт шалгалтын  бүрэлдэхүүн,  Ажлын хэсэг, үнэлгээний хороодод ажиллахад нэр дэвшүүлж тодорхойлох /зарим тохиолдолд Мэргэжлийн хяналтын байцаагчийн эрх, Идэвхтэн байгаль хамгаалагчын эрх, А-3 сертификат шаардана/.
  13. Төр, засаг, салбарын болон Олон улсын болон МБОИЗ, бусад шагнал урамшуулал, номинацид  нэр дэвшүүлэх, хамрагдахад дэмжих.
  14. Гачигдал зовлон тохиолдсон үед МБОИЗ-ийн гишүүн ТББ-ууд хамтран гишүүн  ТББ, иргэдэд  байгууллагийн  боломж нөөцийн хүрээнд сэтгэл санааны болон бусад туслалцаа дэмжлэх үзүүлэх.